Хурим найрын сар эхэлж байгаатай холбогдуулан залуу хосуудад хуримын ёс заншлыг таниулах зорилготой "Монгол хуримын эрхэмсэг оршихуй" өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдөрлөгийг маргааш Гэрлэх ёслолын ордон, "Монгол костюмс” төвтэй хамтран явуулна. Энэ үеэр эртний монгол хувцас, үс засал, Монголын олон үндэстэн ястны хувцас эдлэл, орчин цагийн монгол хуримын хувцасны загварын үзүүлбэр зэргийг үзүүлнэ. Түүнчлэн эрдэмтэн Г.Баяндалай, Л.Дашням, Ч.Зэгиймаа, У.Эрдэнэбат нар монгол хурим, ёс заншил уламжлал хувцас хэрэглэл, дуулах дуу, бэлэглэх эд зүйлсийн талаарх сонирхолтой мэдээллийг өгөх юм байна.