Орост архины хэрэглээ маш өндөр гэж ярьдаг. Гэхдээ энэ улсын согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн орлого буурч магадгүй болоод байна. Учир нь хэвлэл болон интернэт сайтуудаар архи сурталчлахыг хориглосон хууль ирэх жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Оросын засгийн газар иргэдийнхээ архины хэрэглээг багасгах зорилгоор энэ хуулийг баталсан аж.
Дэлгүүрүүдэд архийг сурталчлахыг зөвшөөрч байгаа юм. Гэхдээ өнгөрөгч сард хойд хөршид телевиз, радио болон гудамжны зарлалын самбаруудаар архи согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон байна.
Хэрэглэгчдийн холбооны тэргүүн Дмитрий Янин хэлэхдээ "Хэрэв залуу үеийнхэн архи пивоны сурталчилгааг харахгүй бол, спиртийн агууламж ихтэй архи өндөр үнэтэй байвал манай улс архины хэрэглээгээрээ дэлхийд толгой цохьдог улс байхаа болино" гэжээ.
ДЭМБ-аас мэдээлснээр Оросын нийт эрэгтэйчүүдийн тавны нэг нь архинаас үүдэлтэй өвчнөөс болж нас барж байна. Гэхдээ архины сурталчилгааг хориглосон шинэ хууль үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Орост согтууруулах ундааны үнэ жил бүр нэмэгдэж байгаа нь засгийн газрын архидалттай тэмцэх үйл ажиллагааны үр дүн гэнэ. Хойд хөршид нэг шил архи доод тал нь дөрвөн доллар буюу ойролцоогоортаван мянган төгрөгний үнэтэй байгаа ажээ.
Э.АМАР