Рок попын одод болон Үндэсний их найрал хөгжимчид анх удаа ногоон хивсэн дээгүүр алхах гэж байна. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олон энэхүү ойгоо угтаж, Рок попын оддын их хуралдайг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Маргааш орой болох уг тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Харанга”-ын Лхагваа нар ая дуугаа өргөнө. Түүнчлэн хөгжмийн зохиолч Б.Чинбат, гитарчин Д.Өлзий-Орших, “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш, “Никитон”-ы Ц.Цогтбаяр, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар үндэсний оркестртэй хамтран, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх аж.
Өчигдөр Үндэсний дуу бүжгийн чуулгынхан хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр гитарчин Д.Өлзий-Орших “Рок попынхон үндэсний оркестртэй хамтарч тоглоно гэхээр хүмүүст сонин санагдаж магадгүй. Тоон дотор үсэг цохиж явна уу, тэмээ, ямаа хоёр нийлэх гэж байгаа юм уу гэсэн асуултууд гарч ирэх байх.
Хэдийгээр бид рок попынхон ч гэлээ, судсаар минь малчин монгол хүний цус гүйж байгаа. Тиймээс үндэсний хөгжмүүдийн аялгуу сэтгэлд дотно. Монгол хүний оюун ухаан, ур чадвараар бүтсэн хөгжмийн зэмсгүүд гитар, бөмбөр, хийл, хаан хууртай хэрхэн хоршихыг энэ орой л үзэх боломжтой. Мартагдашгүй үдэш байна гэдгийг та бүхэнд амлаж байна” хэмээсэн юм.