УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх сарын 7-нд Говь-Алтай, Баян-Өлгийн иргэдэд шинэ уран бүтээлээсээ танилцуулахаар аян замд гарах гэж байна.
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа зэрэг 30 гаруй уран бүтээлч багтжээ. Харин багийн ахлагчаар ардын жүжигчин Г.Мягмарнаран томилогдсон байна. Уран бүтээлчид “Тамгагүй төр”, “Ээжээ”, “Надаар тоглосон хайр”, “Эхнэрээ зээлээч” зэрэг жүжгээс гадна хүүхдэд зориулсан “Бардам туулай” жүжгээрээ бэлэг барих юм.
Драмын театрынхан хөдөө орон нутгийн аялан тоглолтынхоо дараа зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн бэлтгэлд орох бөгөөд уг жүжгээр өвөл цагийн нээлтээ хийх юм. Драмын тайзнаа 30 жилийн дараа амилах гэж буй тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар ажиллах аж.
Г.Анударь