logo
  Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана

2012/08/25
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, зарим их, дээд сургуулиудын 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалтай газар дээр нь шалгаж танилцан, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны тогтоолоор байгууллаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ахлах бөгөөд гишүүдийг УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим их, дээд сургуулиудын үйл ажиллагаагаа явуулж байгаа хичээлийн байр нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, цэцэрлэг, сургуулиудын багтаамж, барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, засвар үйлчилгээний ажлын байдалтай Ажлын хэсэг танилцах юм.
Наймдугаар сарын 26-наас 29-нд хийх энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин сургууль, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулиуд хамрагдах юм. Мөн Монгол Улсын Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургуулиуд, тухайн сургуулийн оюутны байрны үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш