logo
Олон улсын нислэгүүдийг цуцлав

Олон улсын нислэгүүдийг цуцлав

2012/08/25
“Чингис хаан” нисэх буудалд тэсрэх бодис байрлуулсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Нисэхийн аюулгүй үйл ажиллагаа, чанарын алба, Хил гаалийн ажилтнууд шалгалтыг хийж, онцгой байдал зарлан, олон улсын нислэгүүдийг цуцлаад байна.
"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй гэх сэжиг бүхий ууттай зүйлийг нисэх онгоцны хамгаалалтын албаныхан илрүүлж, шалгахаар авч явжээ. Улмаар нисэхэд онцгой байдал зарлан, өглөөний нислэгүүдийг цуцлан, олон улсын нислэгийн заалнаас зорчигчдыг гарган, энэ хугацаанд цагдаа, онцгой байдлын албан хаагчид тусгай төхөөрөмжөөр онгоцны буудал дахь хогийн сав, булан тохой бүрийг шалгаж байна
Дөнгөж сая авсан мэдээллээр ОБЕГ, Нисэхийн аюулгүй үйл ажиллагаа, чанарын алба, Хил, гааль, Зэвсэгт хүчний хамтарсан баг шалгалт, нэгжлэг хийж дуусч байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн илэрсэн зүйл байхгүй байгаа аж. Харин сэжиг бүхий ууттай зүйлийг шалгаад байлдааны зориулалттай тэсрэх бодис биш, сургалтын зориулалттай бодис гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан тухай ОБЕГ-ын ерөнхий зохицуулагч мэдээллээ.
Н.Гантуяа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш