“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас илэрсэн сэжиг бүхий ууттай зүйлийн талаар дөнгөж сая "МИАТ" ХК-ийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"МИАТ" ХК-ийн зүгээс “Өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зорчигчдыг бүртгэх танхимын хогийн савнаас ууттай үл мэдэгдэх тэсрэх бодис олдсон. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн мэргэжлийн хяналтын газар, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан хамтран шалгалт явуулсан.
Шалгалтаар тэр нь сургуулилтын зориулалтаар ашигладаг тэсрэх бодис буюу дуу чимээ гаргагч байсан. Тиймээс тэр зүйлийг хэн авчирсан болохыг тогтоохоор ажиллаж байна. Одоо олон улсын нислэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд зорчигчдын нислэг саатсан хохирлыг тухайн авиа компаниуд нь хариуцахаар болсон” гэлээ.
Н.Гантуяа