Хотын Засаг дарга Э.Бат-Үүл ирэх даваа гарагаас эхлэн нийтийн тээврээр ажилдаа ирж, бас харьж байхаар боллоо. Өнөөдөр Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн автозамын хэт ачааллыг бууруулахад чиглэсэн тодорхой тооны арга хэмжээг ирэх даваа гарагаас эхлэн авч болсон тухайгаа нийтэд дуулгахаар сэтгүүлчдэд хандсан юм. Хотын Засаг дарга энэ үеэрээ хотын захиргаанд ажилладаг нийт ажиллагсад гэлтгүй өөрөө ч гэсэн автобусаар зорчино гэдгээ хэлсэн. Харин хотын удирдлагуудын жолооч нар ажилгүй өнжихгүй гэнэ. Учир нь шуурхай хурал цуглааны үеэр дуудлагын маягаар ажиллах тул тэдний цалин хөлсөд бууралт гарахгүй юм байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болсон Иргэний танхимын анхны нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хотын дарга энэ санаагаа уриалга болгож байсан бол өнөөдрийн өдрийн 532 тоот "Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай" захирамжаараа ийнхүү ажил хэрэг болгов.
Ирэх даваа гарагаас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний дагуу буюу зүүн 4 замаас 25 дугаар эмийн сан хүртэлх 5 км замд тээврийн хэрэгсэл өглөөний 7 цагаас оройн 22 цаг хүртэлх хугацаанд давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцоно. Дээрх замаар 31 чиглэлийн 403 автобус, троллейбус үйлчилгээнд гардаг байна. Уг нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон графикаар бол, нийтийн тээврийн хэрэгсэл хот дотор 22 км/цагийн хурдтай зорчих ёстой аж. Гэтэл өнөөдөр 8 км/цагийн хурдтайгаар хөдөлгөөн оролцож байгаа гэнэ. Дээрх зохицуулалтыг хийснээр 18 км/цагийн хурдад шилжинэ гэсэн тооцоо гарчээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавихаар боллоо.
Түүнчлэн төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэн, замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөх аж. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн дугаарыг хураан торгож байгаа бол захирамж хэрэгжсэнээр дүрэм зорчсон жолоочийн машиныг ачиж, тухайн иргэнээс ажлын хөлсийг нь гаргуулж байх юм. Тусгай зориулалтын ачиж буулгадаг техникийг гаднаас оруулж ирэх асуудал ид яригдаж байгаа учир тун удахгүй энэ заалт амьдрал дээр хэрэгжих нь тодорхой болжээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ шийдвэр энэ сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд хүчинтэй мөрдөгдөнө.
Б.Туул