logo
Монголын нийт залуучууддаа баярын мэнд хүргэе

Монголын нийт залуучууддаа баярын мэнд хүргэе

2012/08/25
Монголын Залуучуудын эв нэгдлийн баяр “Залуучуудын өдөр ” тохиож буйтай холбогдуулан Монголын Залуучуудын холбооны удирдлага, гишүүн дэмжигчид, Монголын нийт залуучууддаа баярын мэнд хүргэе.
Түүхийн үе бүрт залуучуудын идэвхитэй хөдөлгөөн, хүсэл тэмүүлэл нь эх оронд шинэчлэл, ардчиллыг авчирч, эх орны хөгжлийн гол хүч, түшиг тулгуур, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний баталгаа болж ирсэн билээ.
1921 оны 8-р сарын 25-нд “Бошгыг халах Залуучуудын эвлэл” нийслэл хүрээнд 17 хүний бүрэлдэхүүнтэй үүсч , Ерөнхий хороогоо байгуулснаар Монголын Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөн түүхтэй. Улмаар 1991 онд ардчилсан хувьсгалын давалгаанаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн залгамжлагч Монголын Залуучуудын Холбоо мэндэлжээ.
1996 онд Улсын Их Хурал Монголын Залуучуудын эв нэгдлийн баяр “Залуучуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 25-нд тэмдэглэж байх тогтоол гаргасан нь төр засаг залуусынхаа хүсэл, зорилгыг дэмжиж байдгийн нэг илэрхийлэл.
Монголын нийт залуучууд маань энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн урагшлахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.


УИХ-ын дарга ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш