Говь-Алтай аймгаас Г.Пэрэнлэй, У.Пүрэв, Ч.Амартүвшин, Р.Давааням, Б.Соронзонболд нарын улсан заан цолтой таван бөх төрөн гарсан байдаг. Эдгээрийн ууган нь 1900 онд Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт 1900 онд төрсөн Гүндмаа /Гүндэгмаа-гийн Пэрэнлэй юм. Түүний эцэг нь орос хүн байсан гэлцдэг. Автономит засаг гэгдэж байх үед ганц бие орос хүн Монгол нутагт ирж Гүндмаа гэдэг эмэгтэйтэй гэр бүл болон суурьшиж хоёр хүү, нэг охинтой болжээ. Нутгийн хүмүүс түүнийг "Шар орос" гэж нэрлэсэн гэдэг. Чухам яагаад Пэрэнлэй эхээрээ овоглох болсон нь тодорхойгүй. Бодвол эцэг нь орос хүн байсан болохоор тэр биз. Гэвч хүү Пэрэнлэй нь яг орос шиг хүүхэд байжээ. Г.Пэрэнлэй орос төрхтэй ч, жирийн л монгол хүүхдүүдийн хамт хонь хурга хариулж, адуу малтай ноцолдож, тараг цагаан ууж өсөн торнижээ
Г.Пэрэнлэй цэрэгт явахдаа Хурандаа нэртэй байсан боловч халагдаж ирэхдээ Пэрэнлэй нэртэй ирсэн гэдэг. Тэр 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэж цагаантантай байлдаж явсан партизан байх учиртай хүн юмсанж. Цэргээс ирээд удалгүй дахин цэрэгт татагдсан нь Жигжид гэдэг баян хүний түлхээс золиос болжээ. Тэр хотод суурьшин цэргийн албыг хаах хугацаандаа жирийн байлдагчаас бага дарга, улмаар офицер болтлоо дэвшиж, ахмад цолтойгоор алба хааж явсан аж. Түүнийг сумангийн дарга байхад Ж.Лхагвасүрэн генерал цэрэг нь байжээ
Г.Пэрэнлэй өндөр нуруутай, туранхайдуу биетэй, урт эрүүтэй, шөрмөслөг хүн байсан гэдэг. Тийм ч учраас нөхөд нь түүний "Эрүү" Пэрэнлэй гэж нэрлэжээ. Бас нилээд аархуу, шаггүй барилддаг эр байсан байна. Барилдаж ноцолдох дуртай бөгөөд ямартаа л нэгэн удаа өрсөлдөгч бөхдөө дотуур дэгээ хутгачихаад тэрхэн зуур өрөөсөн гараа суллан нусаа нийчихээд хаясан байх вэ дээ. Дараахан нь улс хувьсгалын зургаан жилийн ой буюу 1927 оны наадамд 920 бөх барилдахад долоо давж, улсын заан цол хүртжээ. Мөн 1933 оны наадамд дөрөв даваад Булганы Ж.Хорол заанд унасан аж. Ман 47 настайдаа хоёр давж Завханы Маамын Лхагва арсланд өвдөг шороодсон баримт байдаг.
Нэгэн удаагийн томоохон барилдаанд Завханы "Хөндлөн" Сандуй заантай үзүүр түрүүнд үлджээ. Сандуй заан нь "Пэрэнлэй лут бөх шүү" гэж хэлээд барилдахаар гарсан байна. Гэтэл Пэрэнлэй заан болохоор "Аа цаадах чинь хэцүү нь хэцүү. Гэхдээ би ачина" гэж хэлээд гарч барилдахдаа хэлсэндээ хүрч ачих мэхээр давсан тухай түүнтэй нэг нутгийн Түвдэн гэдэг хүн хуучилж байжээ. Тэр Түвдэн гэдэг нь УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн эцэг бөгөөд тухайн үедээ сумын даргын алба хашиж явсан.
Улсын заан Г.Пэрэнлэй сайн бөх байсан төдийгүй 40 гаруй жил бөх зассан нэртэй засуулчийн нэг юм. Бөх засах үедээ мөрөн дээрээсээ гарч байгаа бөхдөө ний нуугүй мэх хэлж захидаг, бөхийн алхаа гишгээ, хий зайг анддаггүй, бөх танихдаа гаргууд хүн байжээ. Бөхийн тухай зарим номд бөх засч буй түүний гэрэл зураг харагддаг.
Дархан аварга Ж.Мөнхбатыг "Эрүү Пэрэнлэй дээрээс гар" гэхэд нь аварга "Үгүй, үгүй, сүр дараад байдаг юм"гэж хэлсэн тухай С.Түвдэнням, Ж.Мөнхбат нарын "Хаях би яараагүй байхад..." гэдэг бөхийн тухай номд бичсэн байдаг. Энэ үед улсын заан Г.Пэрэнлэй нилээд нас ахисан байсан аж. Г.Пэрэнлэй зааны бяр тэнхээний тухай өөр нэг баримт бол тэр зургаан метр дүнзийг өргөөд шидэж байсан гэдэг. Эдгээр баримтаас үүдэн бодоход улсын заан Г.Пэрэнлэй үнэхээр ихээхэн бяртай хүн байсны илрэл яах аргагүй мөнөөс мөн.
Д.Сэрээтэр