Засгийн газрын 46 дугаар хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Тухайлбал, Автобензин, дизелийн түлшний хангамжийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, махны хангамжийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулах аж.
Түүнчлэн ”Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг нээлттэй болгох тухай, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Төрийн ёслолын журамд нэмэлт оруулах тухай асуудал багтаж байна. Танилцуулгад ургац хураалтын бэлтгэл ажил, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар салбар хариуцсан сайд нар тус бүртээ мэдээлэл хийнэ.
Д.Сувд