logo
18 сургууль сурагчдаа автобусаар тээвэрлэнэ

18 сургууль сурагчдаа автобусаар тээвэрлэнэ

2012/08/25
Нийслэлийн зарим сургууль сурагчдаа нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлэх боллоо.
Тухайлбал, Чингэлтэй дүүргээс "Олонлог", "Диана", Баянзүрх дүүргээс Орос 14-р сургууль, Плехановын нэрэмжит сургууль, "Эрэл", "Шинэ Монгол", Баянгол дүүргээс "Радуга", 38-р сургууль, Хан-уул дүүргээс "Американ", Internatinoal school, Сүхбаатар дүүргээс 1-р дунд сургууль, "Сант" сургууль, "Орчлон" сургууль, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль, Монгол Оросын хамтарсан сургууль, "Улаанбаатар Элит", "Hobby", "Шинэ үе" сургууль сурагчдаа нэгдсэн журмаар тээвэрлэж байх гэнэ.
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд сурагчдын цүнх, хувцсыг гэрэл ойлгогчтой болгон, сургууль, цэцэрлэгийн ойролцоох автозамуудад хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах гэнэ. Дарь-Эхийн замд 102-р сургуулийн орчимд, Энхтайваны өргөн чөлөө, 14-р сургуулийн хойд замд, Дамдинсүрэнгийн гудамж, 15-р байрны урд замд, БЗД-ийн 4-р хорооны хорооллын доторхи замд, Амгалангийн зам, "Оргил" худалдааны төвийн хойд замд, Хүүхдийн хаяг тогтоох газрын зүүн замд, Чимэд-Осорын гудамж, 65-р цэцэрлэгийн зүүн замд, 3,4-р хороолол, "Танан" хүнсний захын урд зам, Төмөр зөмын цагдаагийн хэлтсийн зүүн замд, Хасбаатарын гудамж, 13-р сургуулийн арын замд, 19-р сургуулийн хойд зам, "Энхжин" худалдааны төвийн урд замд, СБД, 7-н буудлаас 32-н тойрог, 7-н буудлаас цагдаагийн пост хүрэх замд хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах юм.
Мөн замын түгжрэлийг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хичээл болон хүүхдийн цэцэрлэгүүдийн эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.
Б.Туул 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш