"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас сэжиг бүхий зүйл олдож, холбогдох байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж байгаа. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Тэсрэх бодис байж болзошгүй зүйл яг хаанаас олдсон бэ?
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг, Олон Улсын “Чингис хаан” нисэх буудлын олон улсын нислэгийн заалны үүдний хогийн савнаас өглөө 06.30 цагийн орчимд олдсон. Тэр нь хурууны урттай, гадуураа шүдэнзээр ороосон хоёр ширхэг зүйл байсан.
-Тэр зүйлийг шинжилж үзсэн гэсэн. Тэсрэх бодис мөн эсэхийг тогтоосон уу?
-Энэ тухай мэдээллийг ҮАБЗ-ийн шуурхай жижүүр өгсөнөөр арга хэмжээ аван ажиллаж байна. Улмаар “Улаанбаатар-Сөүл” чиглэлийн “Бойнг-763” маркийн нисэх онгоцны нислэгийн цагийг хойшлуулж, онгоц болон олон улсын зорчигчдын зааланд байгаа иргэдийг аюулгүй байдлыг хангах үүднээс гарган, хамгаалалт аван авч ажиллалаа. Цагийн байдалтай холбогдуулан ЗХЖШ-ын 084 дүгээр ангийн тэсэрч, дэлбэрэх, хайгуул устгалын бүлэг, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжилтнүүд ажиллаж байна. Уг олдсон зүйл нь сургалтын, утаа гаргагч динамит байсныг хураан авч, аюулгүй болгосон байна.
-Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-НОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын бүлэг, Аврах гал унтраах 30 дугаар ангийн салаа, Аврах тусгай ангийн тэсэлгээний бүлгүүд ажиллаж нисэх буудлын аюулгүй байдлыг хангахаар дахин үзлэг хийж байна. Гэхдээ нислэгүүд хэвийн үргэлжилж байгаа.
Н.Гантуяа