2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа одоогийн цагаан ордны тэргүүн Барак Обама болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын сонгуулийн кампанит ажил ширүүн өрсөлдөөнтэйгээр үргэлжилсээр байна. 2 нэр дэвшигч эрхэм мужуудаар аялан 11 сард болох сонгуульд өөрсдийг нь дэмжихийг уриалсаар байгаа. Ноён Митт Ромни Айва мужид хийсэн сонгогчидтойгоо хийсэн уулзалтан дээр иргэдэд хандаж ажлын байрыг нэмэгдүүлэхээ мэдэгдээд “Өнгөрсөн сонгуулиар Обамад санал өгсөн хүмүүс ямар алдаа хийсниийг ухаарсан байх. Зарим хүмүүс Обамагийн явуулж байгаа бодлогод сэтгэл дундуур байгаа байх. Тиймээс та бүхэн ойр дотны найз нөхөддөө энэ удаад өөрчлөлт шинэчлэлт хийх боломж байгааг сануулаарай” гэсэн байна. Харин цагаан ордны тэргүүн Барак Обама Невада мужид ажиллаж нэр дэвшигч Митт Ромнигийн татварыг бууруулах бодлогыг шүүмжлэн өөрийнх нь татварыг нэмэгдүүлэх бодлого дунд давхрагын ажилчдын ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж ухуулж байна. Тэрээр “Амбан захирагч Ромнигийн төсвийг танах бодлого нь Америкчуудын боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар бууруулна. Ромни ажлын байрыг нэмэгдүүлж, өрийг багасгана гэж амлаж байна. Гэвч яг үнэндээ Ромни чинээлэг иргэдээс татвар байдлаар хураах нэмэлт 5 триллион доллараар өрийг барагдуулах гэж байна” гэжээ. NBC мэдээний телевиз болон Валл Стрийт сэтгүүлээс гаргасан урьдчилсан санал асуулгаар Обама-Байден гэсэн хослол 48 хувиар тэргүүлж, Ромни-Райн гэсэн хослол 44 хувиар удаалж байгаа юм байна. Энэ нь удахгүй Флорида мужид болох Бүгд Найрамдах Намын Үндэсний Конвенцийн өмнөхөн Ромни Обамагаас 4 хувийн саналаар дутуу явж байна гэсэн үг юм.
Shuum.mn
Shuum.mn