logo
Филиппинд алтны далд бизнес цэцэглэж байна

Филиппинд алтны далд бизнес цэцэглэж байна

2012/08/25
Филиппины өмнөд хэсгийн алтны уурхайн ажилчдын хувьд алтны далд бизнес ид цэцэглэж байна. Уурхайчин Камило Ланда бусад ажилчдаасаа 10 дахин илүү их алт авч гэр рүүгээ явдаг. Учир нь тэрээр 8 хүүхэдтэй. Тиймээс алтны уурхайн эзэн нь түүнд зөвшөөрдөг байна. Хэдийгээр алтны уурхайчид олборлосон алтныхаа багахан хувиар гэр бүлээ тэжээж болж байгаа ч Засгийн газар алдагдал хүлээж эхэлжээ. Уг нь хуулиараа уурхайчид олборлосон алтаа Филиппины төв банкинд тушаах ёстой байдаг. Энэ жил төв банкны алт худалдан авалт 98 хувиар буурсан байна. Учир нь Филиппины Засгийн газар алтны худалдааны татварыг огцом нэмсэнээс уурхайчид банкинд алтаа тушаахаа больж, далд бизнес цэцэглэж эхэлсэн байна. Албаны хүмүүсийн ярьж байгаагаар Хонконг болон Хятад улс нь алтны импортын гол зах зээл нь болдог байна. Тиймээс иргэд олборлосон алтаа хууль бусаар шууд Хятад руу гаргадаг болжээ. Уурхайчдын холбооны дарга Лео Хасареногийн ярьж байгаагаар иргэд алтаа хууль бусаар хил давуулдаг болсноор Филиппины нийт олборлосон алтны 80 хувь нь хилийн чанадыг зорьжээ. Хятадад 1 жилд хэдэн килограмм алт худалдаалагддаг нь тодорхойгүй байна. Харин 2000-2010 оны хооронд Хонконгод 11-81 мянган кг алт худалдаалагдсан байна. Харин үүнээс Филиппины засгийн дөнгөж 3 хувийг л бүртгэсэн баримт байна. Тиймээс Засгийн газар жижиг гар аргаар олборлолт хийдэг уурхайн үйл ажиллагааг нарийн хянадаг болсон байна. Гэсэн ч алтны худалдааны татвар өндөр хэвээр учир энэ төрлийн бизнес зогсохгүй байна. Дэлхийн нийт алт олборлолтын 15 хувь нь хууль бус буюу гар аргаар олборлосон алт байдаг байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш