logo
Израйльчууд элсэн цөлийн муурыг хамгаалж байна

Израйльчууд элсэн цөлийн муурыг хамгаалж байна

2012/08/25
Элсэн цөлийн өвөрмөц муур Израйльд ховордож устах аюулд хүрээд байна. Рамат Ган Сафари амьтны хүрээлэнгийн ажилтан Керен Орын ярьж байгаагаар уг муур нь элсэн цөлд амьдардаг бөгөөд бусад зэрлэг амьтдын нөлөө шахалтаар элснээсээ холдсоноор устах аюулд хүрчээ. Мөн бусад газар ч маш ховорджээ. Муурнуудын эхийг Герман, эцгийг нь Польшоос авчирч нийлүүлж, зулзагнуудыг Израйльд төрүүлжээ. Энэ төрлийн элсний муурнуудын эндэгдэл эхний хэдэн хоногт их байдаг тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд зулзагануудыг анхааралтай арчилж тордож өсгөж байна. Харин 3 долоо хоног өнгөрсний дараа дархлаа нь сайжирч үхэх эндэгдэл багасдаг байна. Элсэн цөлийн муур нь Хойд Африк, Төв Азиийн хуурай халуун цөлөөр тархсан байдаг бөгөөд богино хөл, урт босоо чих, урт сүүлтэй байдаг байна. Арьсны өнгө нь элсэн цөлийн шар саарал өнгөтэй. 2002 оноос устаж үгүй болоход нэн ойртсон амьтны төрөлд багтааж, уг муурын төрлийг хамгаалж эхэлсэн байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш