Саудын Арабын Вант улсын хаан Абдулла Арабын улсуудын холбооны чуулга уулазалтыг зохион байгуулж, 57 гишүүн улсуудын хамтаар Сирийн босогчдыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Саудын Араб улсын иргэд сүүлийн хэдэн сард 500 сая Риал буюу 150 сая орчим Америк долларын хандив цуглуулж, босогчдод дэмжлэг болгон өгөхөөр болсон байна. Гэхдээ мөнгөн тусламжийг Саудын Арабын Дотоод хэргийн сайдын хатуу хяналтан дор Сирийн босогчдод өгөх болсон байна. Эрх баригчид экстремист буюу лалын хэт даврагсдын гарт мөнгө орохоос сэргийлэн ажиллаж байна. Сирийн үндэсний зөвлөлийн гишүүн Мохаммед Алтеркавигийн ярьж байгаагаар тэд Саудын Арабтай холбоо тогтоож, Ассадын дэглэм нуран унатал Арабаас дэмжлэг авахаар болсон байна. Сирид босогчид болон Засгийн газрын аюулгүй хүчний хоорондын ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Башар Ассадын дэглэм эмнэлгүүдийг онилж устгаж байгаа. НҮБ болон эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 150 орчим эмнэлэг тэдний гарт өртөн сүйрчээ. Сирийн эмнэлгүүд анхны тусламжийн эд материалын хомсдолд ороод байгаа аж. Саудын Арабчууд Дэлхийн лалын шашинт залуучуудын Ассемблей зэрэг зохион байгуулалтад орсон байгууллагаар дамжуулан эмнэлэг болон мөнгөн тусламж илгээж байна. Нэгэнт Сиричүүд хилийн чанадад гарч тусламж авч чадахгүй байгаа учраас Саудын Араб сайн дураараа шархдагсдад тусалж байна. Саудын Арабын тусламжтайгаар 50 гаруй эмнэлэг дахин ажиллаж эхэлсэн байна. Гэсэн ч Ассадын дэглэмийн эсрэг тэмцэл тулалдаан үргэлжилсээр байгаа болохоор шархдагсад их байгаа бөгөөд эмнэлгүүд ачааллаа даахгүй байна. Саудын Араб улс эмч сувилагч нараа илгээж, шархдагсдад русламж үзүүлэх санал тавьсан ч Ассадаас ямар нэг хариу ирээгүй байна. Жил 7 сар үргэлжилж байгаа Ассадын дэглэмийн эсрэг тулалдаанд 20 мянга гаруй энгийн иргэд амиа алдаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn