logo
Өмнөд Африкийн уурхайчид цалингаа нэмүүлэхээр тэмцсээр байна

Өмнөд Африкийн уурхайчид цалингаа нэмүүлэхээр тэмцсээр байна

2012/08/25
Өмнөд Африкийн цагаан алтны орд бүхий уурхайн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаях үеэр үймээн дэгдэж, улмаар цагдаа нар болон уурхайн ажилчдын хооронд мөргөлдөөн болж 30 гаруй хүн амиа алдсан байна. Уурхайн ажилчдын ажиллах болон, амьдрах нөхцөл тааруу байгаа ч уурхайн удирдлагууд цалин нэмэгдүүлэх бодолгүй хэвээр байна. Уурхайчин Сингисл Махабагийн ярьж байгаагаар уурхайчид өөрсдийн барьж босгосон ядмагхан оромжинд амьдарч мөн л өөрсдийн барьсан дундын жорлон ашигладаг байна. Уурхайчид олон цагаар ажилладаг ч амьдрах орчин нь яг л гахайн хороо шиг аж. Сингисл Махаба зэрэг уурхайн өрөмчдийн хувьд сард 500 долларын цалин авдаг байна. Дэлхийд цагаан алтны олборлолтоороо 3-рт ордог уг уурхайн ажилчид болон цагдаа нарын хооронд хурцадмал байдал үүссэн хэвээр байна. Сингисл Махабагийн ярьж байгаагаар уурхайн ажилчид цалингаа сард дор хаяж 1500 доллар болгохоос нааш ажилдаа очихгүй гэсэн байр суурь баримталж байна. Учир нь амиа алдсан 34 хүний тэмцлийн үр дүн салхинд хийсэх болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл юуны төлөө амиа алдсан нь ойлгомжгүй болох нь. Тиймээс тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Өмнөд Африкийн эрх баригчид 1994 онд ардчилсан төр засагтай болж, уурхайн ажилчид хар арьстай байж болохыг хуульчилснаар хар арьстнууд ажилтай болсон. Гэсэн ч ажлын нөхцөл байдал сайжраагүй байгаа хэвээр юм байна. Уурхайн ажилчдын ярьж байгаагаар цагаан алтны уурхай цөөн улс төрч, эрх баригчдын мэдэлд байдаг юм байна. Эрх баригч Африкийн үндэсний лиг эвслийн залуучуудын удирдагч, цөллөгнөөс ирээд удаагүй байгаа Жулиус Малема уурхайн ажилчдын эрх ашгийг хамгаалахаар тэмцэж байна. Уурхайн удирдлагууд амиа алдагсдын ар гэрт нөхөн ологвор олгож, оршуулгын зардлыг төлөхөөр болсон байна. Уурхайн ажил хаягсад болон уурхайн удирдлагуудын үл ойлголцсон байдлаас болж уурхайн үйл ажиллагаа зогсоод байгаа. Үүнээс болж Их Британи улс бүтэн 7 хоногийн цагаан алтны түүхий эдийн нийлүүлэлтээ алдаад байна. Гэсэн ч уурхайн ажилчид сарын цалингаа 1500 доллар болтол нэмэгдүүлэхээс нааш ажил хаялтаа зогсоох бодолгүй байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш