Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газар дээр очиж, ажил байдалтай нь танилцсан юм. Түүнийг ИНЕГ -т ажиллаж байхад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын явагчдын танхимаас тэсрэх бодистой төстэй сэжиг бүхий зүйл илэрсэн байна. Сайд А.Гансүхийн удирддаг Иргэний нисэхийн Аюулгүй байдлын үндэсний зөвлөл шуурхай арга хэмжээ авч онц байдал зарлаж, нисэх буудал аюулгүй ажиллагаагаа хангасан арга хэмжээг шуурхай авлаа.
Сэжиг бүхий зүйлийг журмын дагуу тусгаарлаж, аюулгүй байдлын шалгалтыг дахин хийж нөхцөл байдлыг 10.22 минут гэхэд хэвийн болгож нислэгийг үргэжлүүлэв.
Зам, тээврийн сайдыны хувьд ч салбарынхаа ажил байдалтай танилцахаар ирэхэд гэнэтийн ийм үйл явдал болсон ч тэрбээр энэ асуудалд түргэн шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болгож, салбараа мэддэг гэдгээ давхар харууллаа.
Үүний дараа салбарын сайд Иргэний нисэхийн газар, Нисэхийн хөдөлгөөнт үйлчилгээний алба, Чингис Хаан буудлын аэродром, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны ажил байдалтай танилцаж, тэдний санал бодлыг сонссон юм. ИНЕГ-ын дарга С.Батмөнх салбарын сайдад иргэний нисэхийн салбарт хийж байгаа болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээллийг өгөв.
ИНЕГ нь энэ сарын 23-наас эхлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагад ажиглалтын хоёрдогч IRS-20MP/S радиолокатор болон AirCon2100 НХУ-ын автоматжуулалтын системүүдийг ашиглаж байгаагаас эхлээд нислэгийн мэдээллийн үйлчилгээндээ дэвшилтэд техник технологи ашиглан Монгол Улсын нислэгийн мэдээллийн эмхэтгэл болон, нислэгийн зургуудыг iPONE IPAD дээр NOTAM мэдээ үзэх зориулалтаар программ хийсэн гээд бүтээж, гүйцэтгэсэн ажил багагүй байлаа.
А.Гансүх сайдын хувьд ч харьяа агентлагийн үйл ажиллагаатай танилцсаны дараа өнгөрсөнд хийж бүтээсэн ажлыг нь сайшаагаад, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүссэн юм.
ИНЕГ-ынхан салбарынхаа сайдтай уулзахдаа төрийн болон хувийн хэвшлийн тээвэрлэгч компаниудыг төрийн зүгээс хэрхэн бодлого гарган дэмжиж ажиллах талаар голлон сонирхож байлаа. А.Гансүх сайд “Далайд гарцгүй хоёр их гүрний дунд байгаа Монгол Улсын хувьд агаарын тээвэрлэлтийн асуудлыг онцгойлон авч үзнэ. Тиймээс “МИАТ”ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчдийн статус олгоно. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн авиа компаниудыгаа ч дэмжиж ажиллана гэж мэдэгдэв. Товчхондоо гэвэл, Зам, тээврийн яамны хувьд Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулна гэдгээ онцолж байлаа.
Өнөөдөр Монгол Улсад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн үндэсний дөрвөн тээвэрлэгч олон улсын 12 агаарын шугамд нийт 11 агаарын хөлгөөр, хувийн хэвшлийн хоёр агаарын тээвэрлэлт орон нутгийн 12 шугамд тогтмол нислэг үйлдэж байгаа ажээ.
Зам, тээврийн сайд өмнө нь энэ салбарт дэд сайдын албыг хашиж байхдаа “Төрөөс иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд баримт бичгийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн байсан билээ.