"Зоос" банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, улмаар дампууралд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарын хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд болж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгасан ч гэмт хэрэг хийсэн нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хаасан байна.
Тэднийг одоогоос гурван жилийн өмнө банк дампуурсантай холбогдуулан УМБГ-аас банкны хууль тогтоомж зөрчиж, хуурамч бичиг баримт үйлдэн, их хэмжээний чанаргүй зээл олгосноос болж төлбөр гүйцэтгэж чадахгүйд хүргэсэн, банкны мөнгөн хөрөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр, шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн нь ийнхүү шүүхэд ирээд байсан билээ.
Л.Хишиг
Эх сурвалж: Нийслэл таймс