logo
З.Баянсэлэнгэ нарыг энэ сарын 29-нд шүүнэ

З.Баянсэлэнгэ нарыг энэ сарын 29-нд шүүнэ

2012/08/27
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг наймдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр тов гарчээ.

Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байгаа юм. Тэднийг энэ сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг ийнхүү хойшлуулсан юм.

Өмнөх хурлуудад З.Баянсэлэнгэ нар дундаа хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байсан. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш