logo
Аюултай мэдээ /хошин өгүүллэг/

Аюултай мэдээ /хошин өгүүллэг/

2012/08/27
Удаан бодсоны эцэст би хөрш авгайдаа аюултай мэдээ дуулгахаар хаалгыг нь тогшив. -Морилон орохыг урья! гэж хөрш авгай маань соёлтой уриад, -Op ор! Миша минь дээшээ суу! гэж сүйд майд болов.
-Би зогсож байсан ч яахав, харин танд бол сууж байх нь тун чухал шүү! гэж би хөршдөө элгэмсгээр зөвлөөд.
-Ерөөсөө танд сандал дээр суугаад ч нэмэргүй байх! Диван дээрээ суучих! Ухаан алдаад ойчиход чинь зөөлөн! гэв.
Хөрш авгайн царай хувхай цайгаад,
-Ямар нэгэн муу юм болоогүй биз? гэж асууж байна.
-Болохоор барах уу!...Бөөн гай дайрчээ! Ганцхан та л сэтгэлээ барина шүү! Үүнээс дор юм болно гэж хорвоод байхгүй биз?!...
Хөрш авгай маань биеэ гэнэт гайхмаар бариад,
-Одоохон би цай халаагаадахъя! гээд буйдан дээрээсээ үсрэн босоод,
-Харин та надад бүгдийг дэс дараалан яриарай! гэлээ. Би хэллээ:
-Надад цай хэрэггүй! Харин өөртөө хүйтэн ус бэлд! Таныг муужраад ойчихоор чинь өгье!
Хөрш маань энэ удаа өөрийн мэдэлгүй сандал дээр лагхийн суугаад айсандаа намайг ширтэв. Тэгээд
-Юу болоо вэ, Миша минь? Намайг зовоолгүй хэлээч!... Арай манай байрны халуун усыг хаачихаагүй биз? гэлээ.
-Түүнээс ч долоон дор юм болоод байна, цаана чинь! гэлээ
Нөгөө авгайн нүд аймаар бүлтийснээ,
-Гал тогооны тааз нурах гэж байна уу? гэв.
-Аюултай мэдээ? ...Түүнийг сонсоход та цус харвачихгүйн тулд биеэ бэлтгэх хэрэгтэй! гэж би сануулаад, хөршийнхөө суудлыг сэлгүүлж, буйдан дээр суулгаад аяга ус авчирч өглөө.
Тэгвэл миний дотор "Хэрэв энэ авгайд хиймэл амьсгаа хийх шаардлага гарвал, эмч байхгүй би яана аа" гэсэн бодол зурсхийв.
Би утасны дэвтрээс түргэн тусламжийн утсыг мэдэж авлаа. Тэгээд,
-Энүүхэндээ ярихад зүрх тань зогсчихвол, зүрхний эм бий биз? гэвэл нөгөө авгай арай ядан, -Аликт минь золгүй явдал тохиолдоо юу? гэнэ.
Би тэднийхээс ухасхийн гарч, гэртээ гүйж хариад зүрхний эм, дусаагууртай авчирав.
Уужрахын тулд би өөрөө зүрхний эмнээс нэг халбагыг залгиад,
-Та таажээ!...Тэр дамшгийн турсагыг хуулбал таарна!...Надад гайгүй бядтай суран бүс бий шүү! гэв. Бахардаж бүлтэгнэсэн авгай,
-Алик минь!...Хүү минь!...Чи минь яачихав аа! гэж орилов.
-Санаанд багтахын аргагүй юм болжээ. Танай хүү Алик чинь бааранд шар айраг хөнтрөөд сууж байна. Миний нүдэн дээр л гэхэд гурван аягыг суллаад хаялаа!...За энэ дээ! гээд би өөрөө нүдээ аниад балтасхийн туслаа. Энэ явдлын дараа хэн ч ухаан алдаж, унаж туссан явдал болсонгүй. Харин нөгөө авгай чинь,
-Бурхан минь өршөөлөө!... Дотор онгойлоо! хэмээн оволзсон зүрхээ дарснаа уртаар амьсгал авлаа.
Миний дургүй ялимгүй хүрч,
-Таныг ч яахав, бурхан өршөөгөө юм биз. Харин арван долоо ч хүрээгүй хүү чинь сургуульдаа гуйвж очоод хөөгдөх вий дээ! гэвэл хөрш авгай маань ииээмсэглээд,
-Алик минь, сургуулиасаа гарчихсан шүү дээ. "Ээжийгээ тэжээнэ" гээд үйлдвэрт ажилд ороод гурван cap өнгөрч байна гэх нь тэр!

Орчуулсан Ц.Доржготов 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш