Кэти Холмз хуучин нөхөр Том Крузаасаа жилд 400,000 долларыг хүүхдийнхээ тэтгэмжинд авч байх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Шүүх тэдний гэр бүлээ цуцлуулах өргөдлийг даваа гаригт эцэслэн шийджээ. Холмз өнгөрөгч зургадугаар сард Крузаас гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан. Тэдний салалтын тухай мэдээ олон хүнийг гайхшруулсан билээ.
Холмз зургаан настай охин Суригаа ганцаараа асран халамжлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Круз хүүхдийн тэтгэмжний мөнгөнөөс гадна охин Суригаа 18 нас хүртэл нь түүний сурч боловсрох, эмчлүүлэх болон даатгалд хамрагдахад шаардлагатай зардлуудыг гаргах юм байна.
Холмз, Круз нар 2005 оны дөрөвдүгээр сард болзож эхэлсэн бөгөөд дараа жилийнх нь 11-р сард Италид хуримлаж байсан юм.
Э.АМАР