Удтал хүлээлгэсэн Шинэчлэлийн Засгийн газар бүрдэж, ажилдаа шуурхайлан орсон билээ. Н.Алтанхуягийн Засгийн газарт орсон сайдууд жилдээ ганц, хоёрхон удаа томилолт өвөртөлж, үүргээ шуурхай биелүүлэхээ амлаж, ажлаа эхлүүлсэн. Тиймээс ч сайдууд өнгөрсөн долоон хоногт харьяа агентлагуудаараа орж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Энэ сарын 23-нд Уул уурхайн сайд Д.Ганхуяг ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзсан. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн чиглэлээр тусгах зорилт, арга хэмжээнд эдгээр мэргэжлийн болон ТББ-уудын саналыг тусгах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
Салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай байнга санал солилцож, тэдний үгийг ажилдаа тусгахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр сайд онцолж байв. Харин уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан өөрсдийн тулгамдаад байгаа бэрхшээлийн талаар ярилцаж, сайдад саналаа хүргүүлсэн юм.
Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьд хүрлээ. Энэ онд 15-16 хувьтай байна гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Салбарын хөгжлийн нөлөөгөөр экспортын хэмжээ өнгөрсөн хэдэн жилд тасралтгүй өсч ирсэн. Зөвхөн нүүрс гэхэд 2010 онд анх удаа 18 сая тонныг экспортолж, рекорд тогтоосон бол 2011 онд рекорд дахин эвдэгдэж 21 сая тоннд хүрсэн. Ийнхүү уул уурхайн салбарын экспорт өссөнөөр 2013 оноос эхлэн гадаад худалдаа ашигтай гарах дүр зураг харагдаж байгааг эдийн засагчид онцолж байна.
Монголын гадаад худалдаа түүхэндээ ашигтай гарч байсан нь үгүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгалын хэмжээ ч бас өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээрээ их өслөө. Энэ бол яах аргагүй уул уурхайн салбарын хөгжлийн “гавъяа” байв. Харин сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ эрс буурч, энэ нь манай улсын эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байгааг салбарынхан анхааруулсан. Түүнчлэн зөвхөн уламжлалт нүүрс, зэс, алтнаас энэ салбар хамааралтай байхаас татгалзаж, уран төмрийн хүдэр, газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан юм.
Энэ нь мэдээж нэг бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс эдийн засгаа дархлаажуулах гэсэн мэргэжилтнүүдийн санал байв. Түүнээс гадна зэсийн баяжмалаа шууд экспортлох бус дараагийн шат болгон хайлуулж, нүүрсээ угаагаад коксжуулж, алтаа олон улсын стандартаар Монголдоо 999,9 сорьцтой гулдмай болгон экспортолдог болгоё хэмээн уриалсан юм.
Мөн ураныг шар нунтагаас нь эхлүүлээд боловсруулалтын бүтэн процессыг дотооддоо хийж, ховор метал ордог эхний энгийн бүтээгдэхүүний үйлдвэрийг Монголдоо барьж, төмрийг хүдрээр нь бус бүтээгдэхүүнээр нь гаргая. Газрын тосоо түүхийгээр нь гаргах бус боловсруулах үйлдвэр байгуулан эхний ээлжинд импортоос 100 хувь хамаардаг байдлаа халцгаая хэмээн уурхайчид санал нэгтэйгээр уриалсан.
Түүнчлэн өнгөрсөн ням гарагт Сангийн сайд Ч.Улаан харьяа агентлагуудынхаа үйл ажиллагаатай танилцав. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар, ТЕГ-аар орж үйл ажиллагаатай нь танилцаж, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон юм. Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үеэр төлөвлөгөөндөө хүрэхийн тулд эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг “дарамтлахаас” аргагүйд хүрч байгаагаа учирласан. Тиймээс энэ оны төсвийн тодотголоор Гаалийн ерөнхий газрын төлөвлөгөөнөөс даруй 60 тэрбум төгрөгийг танаж, асуудлыг нааштэй шийдвэрлэхийг хүссэн юм.
Үүнээс гадна Татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан “Улс орны хос баганын нэг нь Татварын ерөнхий газар юм. Мөн Сангийн сайд миний хоёр гарны нэг нь гэж ойлгож байгаа. Тиймээс урьд өмнө нь энэ салбарт хамтарч ажиллаж байсны хувьд цаашид гар нийлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Мөн энэ оны эхний найман сарын байдлаар Татварын ерөнхий газрын хамт олон хоёр их наяд 730 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин өнгөрсөн онд хоёр их наяд168 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн уул уурхайн салбараас бүрдэх татварын орлого жил ирэх бүр буурч байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа гэнэ. Тухайлбал, нүүрсний зам хаасан, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлжээ.
Мөн ААНОАТ 27.8 тэрбумаар буурсан бөгөөд УМБГ-аас зарим АНН-ийг битүүмжилсэн, экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн байна. Түүнчлэн энэ үеэр Татварын ерөнхий газрын дарга шинэхэн сайдад хандаж, жилдээ 7-8 тэрбум төгрөг төсөвлөж байхыг хүссэн бөгөөд тэд ажилчдынхаа нийгмийн хангамж, цалин хөлс зэргийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Учир нь одоогийн байдлаар нэг татварын байцаагчид 40-50 аж ахуйн нэгж, 2000 мянга гаруй иргэн оногдож байгаа бөгөөд тэд ийнхүү ачаалалтай ажиллаж байгаа учраас цолны нэмэгдэл, цалин урамшууллыг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байна.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр нийслэлд баригдаж буй барилга, орон сууцны шугам сүлжээний ажилтай танилцлаа. Шинэ сайд ажлаа хүлээж аваад удаагүй ч нийслэлийн гэр хороололд амьдарч буй 180 гаруй мянган айл өрхийг дулаан, цэвэр усны шугамд холбох ажилд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцолсон. Налайх, Баянзүрхийн чиглэлд 2009 онд тавигдсан бохир усыг Төв цэвэрлэх байгууламжтай холбох шугамын ажилтай танилцсан юм.
Тухайлбал, Налайх дүүрэг байгуулагдсанаас хойш бохир усаа Туул голд шууд асгадаг байж. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2009 онд бохир усыг Төв цэвэрлэх байгууламж руу шууд холбох шугам татсан байна. Энэ ажлыг ирэх сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар болжээ.
Мөн Барилга, хот байгуулалтын сайд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй XIV, VII, Яармагийн гүүрийн барилга, “Буянт-Ухаа”, “Шинэ Яармаг”-ийн чиглэлд баригдаж буй орон сууц, Баянголын амны орон сууц зэрэг найман барилгын барилга угсралт, шугам сүлжээний ажилтай танилцлаа. Шугам, сүлжээний ажилтай танилцсан сайд Ц.Баярсайхан “Ажлаа аваад удаагүй ч тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц юу байгаа талаар газар дээр нь явж танилцлаа.
Тухайлбал, зарим шугам сүлжээний ажлын хөрөнгө оруулалт гацжээ. Харин нөгөө хэсэг нь гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас ч шалтгаалсан зүйл олон байна. Тиймээс яаралтай ажлын хэсэг танилцаж, хуралдаж, Засгийн газарт яаралтай өргөн мэдүүлж, шийдвэрлэх ажлуудаа танилцуулна” гэв. Энэ мэтчилэн Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд ажилдаа орлоо. Ирэх дөрвөн жилд тэдэнд хийх ажил бий.
Х.Өнөржаргал