УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлтэй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцлаа.
-Шинэ Засгийн газрын бүтцийн талаар ямар бодолтой байна вэ. Парламентын гаднаас хараад сууж байхад хэр үр дүнтэй бүтэц батлагдав?
-Засгийн газрын бүтцийг хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна. Миний хувьд бодлогоо тарамдуулахгүй байлгаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаасаа зөв зүйтэй бүтэц батлагдсан гэж бодож байна.
Өмнөх Засгийн газар цөөхөн яам, олон агентлагтай байсан. Агентлагууд нь бараг яамны хэмжээний эрх мэдэл эдэлдэг. Ингэснээр яам, агентлаг хоёрын аль нь бодлого тодорхойлж байгаа нь ойлгомжгүй болчихсон. Засгийн газар яамдаараа дамжуулж бодлогоо хэрэгжүүлдэг систем рүү явах ёстой.
-Хүмүүс Засгийн газрын бүтцийг янз бүрийн өнцгөөс харж байх шиг байна. Тухайлбал, яамдын тоог олшруулж, агентлагийн тоог цөөрүүлэх нь буруу тогтолцоо гэж яриад байгаа л даа?
-Өмнө нь яам шийдвэр гаргаад, түүнийг нь агентлаг хэрэгжүүлэх гэж маш олон шат дамжлага давж цаг алддаг байсан. Тиймээс АН-ынхан төр засгийн замхрах байдлыг арилгах гэж энэ шинэчлэлийг хийсэн.
Шинэ Засгийн газар яаманд бодлогоо төвлөрүүлж, төрийн бүтцийг бодлого хэрэгжих цомхон байдалд оруулж, агентлагийн бүтцийг яаманд авч ирж байгаа нь маш үр дүнтэй ажил болно.
-Шинэ Засгийн газарт төрийн албан хаагчдын тоог цомхотгох шаардлага бий юу?
-Манайх шиг цөөн хүн амтай оронд төрийн албан хаагч олон байх шаардлагагүй. Гэхдээ өмнөх Засгийн газрууд маш том, данхайсан бүтэц бий болгож, төрийн албан хаагчдын тоог сүүлийн дөрвөн жилийн дотор 30, 40 мянгаар нэмэгдүүлчихсэн болохоор хүмүүсийн амьдралыг үгүй хийхгүйн тулд төрийн албан хаагчдыг цомхотгож болохгүй.
Тиймээс Засгийн газар төрийн албанд хэчнээн хүн ажиллаж байна тэр хэмжээнд тоог нь барьж ажиллана гэж байгаа.
-АН-ынхан өмнөх Засгийн газрын бүтцийг данхгар байсан гэцгээдэг. Гэтэл МАН-ынхан энэ Засгийн газрын бүтцийг хэт данхайлаа гэж үзэж байна. Үүнтэй санал нийлж байна уу?
-Сонгуульд ялагдсан нам нь ялсныгаа дандаа л шүүмжилж байдаг шүү дээ. Яамдыг олон болгосон ч, цөөн болгосон ч МАН-ынхан шүүмжлэх нь гарцаагүй. Энэ бол улстөрд байдаг жам ёсны хэрэг.
-АН дотроо олон фракцитай учир Засгийн газрын бүтцээ томилоход их төвөгтэй байсан гэж сонссон. Үнэхээр аль фракциас хэнийг томилох вэ гэдэгт нэлээд маргаан болсон уу?
-Манай намын фракци ард түмэнд ил байдаг. АН фракцийнхаа хүчинд оршин тогтнодог. Фракци эрүүл саруул байснаар тухайн намд чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь намыг нэг хүн захиргаадахаар бодлого буруу тийшээ явдаг. АН-ын хувьд олон үзэл бодолтой хүн нам дотор байснаар өөр өөрийнхөө үзэл бодлыг харилцан ил тод илэрхийлж, шүүмжилж, түүнд дөрөөлж бодлогоо тодорхойлж явдгаараа бусад намаас илүү онцлогтой.
Манай нам доторх олон үзэл бодол Засгийн газарт тэр хэмжээгээрээ орох ёстой. Ингэснээр Засгийн газар ил тод, эрүүл саруул, олон үзэл бодлын өрсөлдөөний нэгдэлд бодлогоо зөв тодорхойлж явна. Фракциудын төлөөлөл засагт орсноор нийгмийг эрүүл саруул байлгах гол үндэс нь байх болно гэж бодож байна.
-Засгийн газрын гишүүдийн томилгоо хэр шударга болсон гэж үзэж байна?
-Засгийн газар тодорхой хугацаанд ажилласны дараа шударга томилгоо болж уу, үгүй юу гэдэг нь тодорхой болно. Хэр шударга томилгоо болсныг Засгийн газрын үйл ажиллагаа л харуулах байх даа.
-АН-ынхан Засгийн газраа УИХ-ын гишүүдээс дийлэнх бүрдүүллээ. Ингэж УИХ-аас Засгийн газраа бүрдүүлсний гол шалтгаан нь юу байв?
-Үүнийг олон талаас нь харах ёстой. Ажил дөнгөж эхэлж байгаа учир бүх зүйлийг шүүмжлэлийн нүдээр хармааргүй байна. Харин буруу ажиллаад эхэлбэл шүүмжилнэ. Энэ удаагийн парламент өмнө нь байгаагүй гурван намын бүлэгтэй, гурван бие даагчтайгаар бүрдсэн.
Мөн нөгөө талдаа маш хүчтэй сөрөг хүчинтэй. Ийм нөхцөлд улс орны хөгжлийг тогтвортой, бодлогоо тууштай хэрэгжүүлж авч явъя гэвэл засаг тогтвортой ажиллах ёстой. Засаг тогтворгүйтээд эхлэхээр ард түмэн л хохирдог. Тиймээс Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс сайдуудаа УИХ-аас томилох нь зүйтэй гэж үзсэн.
Аль нэг фракцийн төлөөллийг ажилтай болгохын тулд Засгийн газарт оруулсан гэхээс илүү энэ засгийг тогтвортой байлгах үүднээс ийм шийдэлд хүрснийг ойлгох хэрэгтэй.
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд л албан тушаалд томилогдчих гээд гүйгээд байх шиг байна. Заавал ингэх шаардлагатай гэж үү?
-Үүнийг буруу гэж бодохгүй байна. Тэр тусмаа залуучууд өөрт байгаа оюун ухаан, хүч чадлаа сорихын тулд том зорилт тавьж, түүндээ хүрэхийн төлөө тодорхой хэмжээний амбицтай байх хэрэгтэй. Залуучууд зөв ч бай, буруу ч бай амбицтай байж юманд хүрдэг.
Гэхдээ улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, зөв амбицтай байх хэрэгтэй. Түүнээс биш хувийн эрх ашгийн төлөө албан тушаалд тэмүүлэх шаардлагагүй. АН-ынхан ардчиллыг өөрсдөө бий болгож, ард түмэнд сайн сайхныг авч ирсэн. Харин ардчиллын жинхэнэ бодлого, зорилгыг гардан хэрэгжүүлэх боломжийг ард түмэн 20 гаруй жил олгоогүй. АН-д боломж олдсон дээр бодлого, зорилгоо хэрэгжүүлээд үзье гэсэн бодолтой төрийн албан хаагч олон бий. Тэдний хэн нь ч төрийн албанд бэлтгэгдсэн хүмүүс учир зүтгээд үзэхэд буруудахгүй.
-Танд АН-аас сайдын суудал өгөх байх гэж бодож байсан. Гэтэл сайд болсонгүй. Ер нь намаас танд албан тушаал өгөх санал тавьсан уу?
-Би сайд болъё гэж гүйсэнгүй.
-Яагаад?
-Намын удирдлагуудын шийдвэрт гаднаас нөлөөлөх шаардлагагүй. Ямар кабинетийг бүрдүүлж ажиллахаа тэд шийдэх ёстой. Түүнээс биш хэн дуртай нь сайд болох гээд гүйгээд байх нь утгагүй. Миний зүгээс сайд болох санал ч тавиагүй.
Засгийн газар яамдын бүтцээ томилоод бусад томилгоогоо хийх гэж байна. Тиймээс аль албан тушаалд ямар боловсон хүчин сонгохоо дарга нар бодож байгаа байх.
-АН-ынхан өмнө нь гишүүн байсан хүмүүстээ албан тушаал өгч байна. Танд ямар нэгэн албан тушаалын санал тавьсан уу?
-Төр засгийн үйл ажиллагааг явуулахад хэрэг болох албан тушаалд намайг томилъё гээд санал тавих юм бол татгалзахгүй. Түүнээс биш “Хөөе, би болохоо байлаа” гээд учиргүй гүйхгүй.
-Гэхдээ ямар нэгэн албан тушаалд томилогдохоор ярьж байгаа биз дээ?
-Ярьж хөөрч байгаа юм бий.
-Нийгэмд хээл хахууль газар авчихлаа. АН-ынхан ирэх дөрвөн жилд үүнийг арилгаж чадах болов уу?
-Чадна гэж бодож байгаа. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд АН-ын гишүүд, ардчиллыг дэмжигчдээс төрийн албанд ажилласан хүн бараг байхгүй. Авлига, хээл хахууль албан тушаалыг дагадаг. Тэгэхээр авлига, хээл хахуульд холбогдоогүй ардчиллынхан төрийн албанд орсноор энэ асуудал байхгүй болно.
Сүүлийн 22 жилийн хугацаанд төрийн ямар нэгэн шатанд ажиллаж байсан хүмүүс л авлигад идэгдсэн. ҮЗХ-ны хурлаар төрийн албанд очих гэж байгаа хүмүүс авлига, хээл хахуулиас татгалзаж, шударга ёсыг нэгдүгээрт тавина гэж тангараг өргөж байж албан тушаалд томилогдоно гэх шийдвэрийг гаргасан. Энэ нь улс орны төлөө зүтгэе гэсэн хүсэл, зориг АН-ынханд байгааг харуулж байгаа юм.
-АН хээл хахуулийг арилгахын тулд орон нутгийн сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй. Учир нь анхан шатны байгууллагуудад хээл хахууль их байдаг шүү дээ?
-Засгийн газрын гишүүд томилогдоод тамга, тэмдгээ хүлээж авахдаа ээлжийн амралтгүй, хагас бүтэн сайнд амрахгүй, гадаадад зугаалахгүй, өдөрт 12-14 цаг ажиллаж, бүхий л боломжоо дайчилна гэж хэлснийг ард түмэн сонссон.
Нийслэлийн удирдлагууд олон жил хурамтлагдсан замын түгжрэл, барилга, газрын асуудлыг яаж зоригтойгоор шийдэж эхэлж байгааг ард түмэн харж байгаа. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхийн тулд бүх шатны сонгуульд АН ялалт байгуулах хэрэгтэй. Үүнийг ард түмэн ойлгож байгаа байх. Хээл хахуулийг арилгая гэвэл орон нутгийн сонгуулийн хуулиа аятайхан батлах хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт хийхдээ давхар Үндсэн хуульд өөрчлөлтийг хийх ёстой гэж бодож байна.
Аливаа шатны Засаг дарга нийт ард түмний эрх ашгийн төлөө биш хэдхэн төлөөлөгчдийн үйл ажиллагаанд нийцүүлж ажилладаг. Тэгэхээр зоригтой өөрчлөлт, шинэчлэлтийг хийе гэвэл бүх шатны Засаг дарга нарыг ард түмнээсээ сонгодог болох хэрэгтэй. Ард түмнээс сонгогдсон Засаг дарга өөрийнхөө санаж, бодож хэрэгжүүлэх гэж байгаа зүйлээ хэнээс ч айхгүй хийдэг. Энэ удаагийн парламент энэ зарчмаар орон нутгийн сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихвал нийгэмд өөрчлөлтийг авч ирэх болно.