logo
Ирэх хавар 16 мянган тонн мах нөөцөлнө

Ирэх хавар 16 мянган тонн мах нөөцөлнө

2012/08/28
Ирэх оны хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Нөөц махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт тусгахаар болсон байна.

Мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулах нь энэ Засгийн газрын анхаарлын төвд байна. Малчид малаа хямд үнээр борлуулдаг гэж гомдоллодог бол нийслэлчүүд өндөр үнээр худалдан авдаг. Малчны хотоос дэлгүүрийн лангуу хүртэл олон шат дамждагаас махны үнэ өсдөг учир үүнийг зохицуулах, оновчтой гарц олох талаар Засгийн газар дахин тусгайлан хэлэлцэхээр боллоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш