Өнгөрсөн ням гарагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө БНХАУ, БНСУ-ын багууд өрсөлдлөө. Энэ тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж 93:91 гэсэн хоёрхон онооны зөрүүгээр Хятадын сагсчид 10 дахь удаагаа тэргүүн байр эзэллээ.
Энэ тоглолтын эхний гурван хэсэгт, тэмцээний турш гайхалтай илүү тоглолт үзүүлэн нэг ч хожигдоогүй БНХАУ-ын баг тун тааруу тоглож өрсөлдөгч баг 5-8 онооны зөрүүгээр тэргүүлж байв. Харин тоглолтын сүүлийн хэсэг дуусахад 16 секунд дутуу байхад 91:89-өөр хожигдож байсан БНХАУ-ын багийн тамирчин Wang Zhelin гурвын зайнаас амжилттай довтлон 91:91 болгон тэнцүүлж, Gao Shang сүүлийн 12 секунтэд амжилттай довтлон багтаа дахин хоёр оноог авч БНХАУ-ын баг аварга болов. БНСУ-ын баг зургаа дахь удаагаа мөнгөн медалийн эзэд болов. Өмнө нь БНСУ-ын баг БНХАУ-ын багтай алтын төлөө дөрвөн ч удаа тоглон хожигджээ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний "Coca Cola" брэндийн нэрэмжит "Мөрөөдлийн баг"-ын шилдэг таван тамирчнаар буюу шилдэг төвийн тоглогчоор БНСУ-гын тамирчин Jonghyun, шилдэг довтлогчоор БНХАУ-ын тамирчин Wang Zhelin, Ираны тамирчин Vahid Dalirzahan, шилдэг хамгаалагчаар БНХАУ-ын тамирчин Luo Hanchen, БНСУ-гын тамирчин Choi Junyong нар тодорч алтан цомын эзэд боллоо.
Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа ийнхүү амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Хятад, Хонконг, Энэтхэг Ливан, БНСУ, Япон, Сингапур, Сири, Тайвань, Бахрейн, Индонези, Монгол, Иран, Казахстан, Филиппин, Саудын Арабын баг буюу нийт 16 баг өрсөлдөн эхний шатанд дөрвөн хэсэгт тойргоор тоглон Хонконг, Сингапур, Монгол, Казакстаны багууд хасагдан Сингапур 16-т, Казакстан 15-т, Монгол 14-т, Хонконг 13 дугаар байрт тус тус шалгарсан юм. Харин хоёрдугаар хэсгийн тоглолтод шалгарсан 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож, Бахрейн 12-т, Индонез 11-т, Энэтхэг 10-т, Сирийн баг есдүгээр байрыг тус тус эзэлсэн. Харин өчигдөр финалын тоглолтын өмнө 5-8 дугаар байрны төлөө Саудын Араб, Ливан, Тайвань, Филиппиний багууд тоглон Тайвань тавдугаар байрт, Филиппин зургадугаар байрт, Ливан долдугаар байрт, Саудын Араб наймдугаар байрт тус тус шалгарсан. Харин хагас шигшээгийн дараа хүрэл медалийн Япон, Ираны багуудын тоглолт болж, 83:87-оор Ираны баг хүрэл медалийн эзэд болж, Японы баг тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа.
БНХАУ-ын баг алтан медалийн эзэн болж амжилтаа бататгасан бол, БНСУ мөнгөн медаль хүртэж, Ираны баг хүрэл медаль хүртлээ. Тэд ирэх жил Чех улсад зохион явуулах "FBA U19" тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Д.Өлзий