МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуулийн тухай хуулийг авч хэлэлцжээ. Бүлгээс орон нутгийн тухай хуулийг зарчмын хувьд үндсэндээ дэмжсэн байна. Гишүүдээс тодорхой саналууд гарч нэгдсэн хуралдаанаар оруулъя гэдэгт санал нэгджээ. Мөн бүлгээс албан ёсоор 11 дэх гишүүний асуудлыг оруулж ирэх нь зүйтэй, энэ талаарх шийдвэрийг ойрын үед гаргах нь зүйтэй юм гэж үзсэн байна. Бүлгийн гишүүд хууль санаачлахдаа бүлэгтээ мэдээлж дэмжлэг авах байдлаар шийдвэрлэхээр болжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79-ийн 3 гэдэг заалтад өөрчлөлт оруулах болсон байна. Тэрбээр Засгийн газарт санал авахаар өргөн мэдүүлэхээр болжээ. Түүний энэ саналыг “Шударга ёс” эвслийн бүлэг дэмжсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар мэдүүлж байсан юм. Эдгээрийн 13 нь одоо Засгийн газар болон УИХ-д томоохон байр суурь эзэлж байгаа. Нэгэнт ийм байгаа учраас Оюутолгойн асуудлаар өнөөдөр тэд ямар байр суурьтай байгааг асууж нэгтгэх нь зүйтэй гэж бүлгээс үзжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан юм.
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой өөрчлөлт оруулна гэж байна. Энэ ямар заалттай байдаг юм вэ?
-1990 онд Ардчилал бий болсноос хойш хүний эрх , тэр тусмаа хүний халдашгүй эрхийн асуудлыг хөндөж дээд цэгтэй яригдсан. Хуучнаар НАХЯ-ыг энэ утгаар нь татан буулгаж, нэгжийг нь багасгасан. Гэтэл өнөөдөр ийм гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллага замбараагаа алдаж байна. Нөгөө талаасаа 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79-ийн 3 гэсэн заалтын нэмж оруулахдаа хүнд ялыг тулгаж хүлээлгэх, мэтгэлцээнгүй ял хүлээлгэх, хүн ямар хэрэгт ямар буруутайгаа мэдэхгүйгээр ял авах бололцоо нээгдсэн. Үүнийг засан залруулах шаардлагатай. Ингэхгүй бол өнөөдөр маш олон хүн матаасаар ял авах болж байгаа юм. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой.
-Энэ чинь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой юу...
-Зөвхөн Н.Энхбаяр даргатай холбоотой биш. Та бүхэн мэдэж байгаа. 2008 оны7 дугаар сарын 1-ны асуудал байна. Хаалттай хэлэлцсэн. Би жишээ нь тэр үед хохирогчийн өмгөөлөгч байхдаа мэдээгүй. Дээрээс нь олон хэргүүдийг хэлж болно. Яагаад гэхээр процес дээр аваад үзэхээр ял өгч байгаа улсын яллагч, өмгөөлж байгаа өмгөөлөгч мэдэхгүйгээр гүйцэтгэх байгууллагаас ирсэн бичгийг шүүгчид өгөн шүүгч эх сурвалжийг задруулахгүй гэсэн нэрээр шийддэг болсон. Гэтэл тодорхой олон улсын хүний эрхийн фактыг авч үзвэл хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэхээс гадна өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж байдаг. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө болон бусдаар өмгөөлүүлэх эрхэнд нь саад учруулсан байгаа учраас өөрчлөх хэрэгтэй. Ер нь олон улсын хууль тогтоомжинд гүйцэтгэх ажиллагаа дангаараа нотлох баримт болдогггүй юм билээ. Заавал тодорхой нотлох баримт , мөрдөн байцаалт, тодруулга, эх сурвалжуудыг нь баримжуулж, тэр нь тодорхой мэтгэлцээнээр явагдаж байж нотолгоо болдог. Гэтэл өнөөдөр матаасаар эсвэл хүний үг чагнах байдлаар нотолгоо болгоно гэдэг аймшигтай. Харилцаа холбооны зохицуулах хуульд аюултай заалт орсон байгааг та бүхэн мэдэж байгаа. Бүх оператор компаниуд шүүлтүүрийн системийг тавина гэж байгаа юм. Энэ нь иргэдийн бараг 90 хувь нь утсаа чагнуулж байгаа гэсэн үг. Та бидний халдашгүй байдал хангагдсан гэдэгт ч эргэлзээ бий.
-Эвсэлд 11 дэх гишүүнээр хэн орох бол?
-Эвслийн хурлаас өмнө бид тэр орно, энэ орно гэж тайлбарлах үндэслэлгүй.
-Дэд сайд нарын асуудал яригдсан уу?
- Эхний ээлжинд яамдаа тодорхойлж байж сайд нараа ярих ёстой. Ерөнхийдөө Засгийн газар эвслээс 7,8 яамдын асуудал яригдаж байгаа юм байна. Эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа учраас дэд сайдтай холбоотой асуудлыг ярих боломжгүй.
-Танай намаас Ц.Цолмон, Дэмбэрэл нарын өргөн барьсан хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юу?
-Энэ талаар бид тодорхой хэмжээнд ярьсан. Хувь гишүүн өргөн барих нь тэр гишүүний бүрэн эрхийн асуудал. Түүнд бид буруу, зөв гэсэн байр суурь илэрхийлэхгүй. Бүлгээрээ авч хэлэлцээд эцсийн шийд гаргана гэсэн саналтай байна.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд хэрвээ сонгууль өгөөгүй бол төрийн албанд ажиллуулахгүй гэдэг ч юм уу маргаан гарлаа гэхэд шүүхэд гомдол гаргах боломжгүй зэрэг заалтыг нь эвсэл дэмжиж байгаа юм уу?
-Үндсэн концепцыг нь бид дэмжиж байгаа. Тодорхой заалт бүрийг нь бид дахиж авч хэлэлцэнэ. Ер нь эргэлзээтэй заалтыг ажлын албанаас гарган шийднэ.
Д.Сувд