Улс оронд дэгдсэн хямрал нь гадны хуйвалдааны уршгаар үүссэн бөгөөд Сирийн ард түмэн үүнтэй "ямар ч үнэ цэнээр хамаагүй" тэмцэх болно гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ням гарагт мэдэгдсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Энэ хуйвалдаан нь бүх бүс нутагт тэр дундаа Сирид байдлыг тогтворгүй болгох зорилготой гэж Асад онцлон дурдсан байна.
"Чухам ийм учраас гадны хүчнүүд Сирийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Учир нь энэ бүхэн тэдэнд бүх бүс нутагт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг олгох юм" гэж түүний хэлснийг тус улсын САНА агентлаг иш татжээ.
Асад дээрх мэдэгдлийг Ираны парламентын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын хорооны дарга Алаэддин Боружердитэй уулзах үеэрээ хийсэн байна.
Боружердиг мөн Сирийн дэд Ерөнхийлөгч Фарук аш-Шараа хүлээн авч уулзжээ. Дэд Ерөнхийлөгчийг Башар Асадаас урван Иордан руу зугтан гарсан гэж сөрөг хүчнийхэн мэдээлж байсан юм. Тэрбээр машинаасаа буун Ираны төлөөлөгчидтэй уулзахаар ажлын өрөө рүүгээ явж байхыг сэтгүүлчид харсан байна.
Ираны элч төлөөлөгч тус улс дахь мөргөлдөөнийг бүрэн зогсоох төлөвлөгөөг Сирийн удирдлагад танилцуулжээ. Уг төлөвлөгөөг ням гарагт Тегеран хотод нээгдсэн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулахаар төлөвлөсөн байна.
Д.Жаргал