"Болавен" хэмээх асар хүчтэй далайн хар салхийг аль болох хохирол багатайгаар даван гарахын тулд урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авахыг БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Баг төрийн байгууллагууд болон ард түмэндээ уриаллаа.
Энэ удаад Өмнөд Солонгосыг сүүлийн 10 жилийн хугацаан дахь "хамгийн хүчтэй" далайн шуурга дайрах болно тус улсын Ус цаг уурын албанаас мэдээлжээ.
Хурд нь секундэд 50 метрт хүрдэг "Болавен" далайн хар салхи цагт 15 км-ын хурдтайгаар Японы Окинава арлаас Өмнөд Солонгосыг чиглэн ирж байгаа бөгөөд өнөө орой гэхэд тус улсын өмнөд эрэгт хүрнэ.
"Холбогдох байгууллагууд хүн амыг цаг алдалгүй мэдээллээр хангаж, хохирлыг аль болох хамгийн бага хэмжээнд байлгахын тулд арга хэмжээг урьдаас авч, хүний амь эрсдэхгүй байхад гол анхаарлаа хандуулах ёстой" гэж И Мён Баг нарийн бичгийн дарга нартайгаа уулзахдаа мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгост 2002 онд "Руса" хэмээх далайн шуурга дэгдэж байсан нь хамгийн сүйтгэлт далайн шуургад тооцогддог ажээ. Тухайн үед салхины хурд секундэд 33 метрт хүрч байсан бөгөөд 246 хүн амиа алдаж, хохирлын нийт хэмжээ 5,1 их наяд вон буюу 4,49 тэрбум доллар болж байжээ.
Салхины хурд нь секундэд 44 метрт хүрдэг далайн шуургыг "асар хүчтэйд" тооцдог байна.
Д.Жаргал