Нийслэлийн Хасбаатарын гудамжны 2.3 км авто зам буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас Эх нялхсын баруун талаар өгсөж бичил хорооллын урдуур 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Хансуун зам" ХХК гүйцэтгэж байна.
Замын трасст орсон 35 газрыг чөлөөлөхөөс 20-ыг нь чөлөөлжээ. Нийт 900 м хэсэгт замын өргөтгөлийн ажил, 200 м хэсэгт хашлага хийсэн байна. Хуучин 7 м өргөнтэй зорчих хэсгийн өргөнийг 15 м болгож, явган хүний замыг 3 м өргөтгөж, гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугам, ногоон байгууламжтай байхаар зурагт тусгасан байна. Энэ замд хөдөлгөөний ачаалал ихтэй учраас зам барилгын ажлыг ихэвчлэн шөнийн цагаар гүйцэтгэж, хоёр ээлжээр ажиллаж гэрээ ёсоор ирэх оны 6 дугаар сард хүлээлгэж өгнө. Зорчих хэсгийг нь энэ онд хийж дуусгана.
Б.Туул