logo
Стратегийн ордуудад хяналт шалгалт хийх шаардлагатай

Стратегийн ордуудад хяналт шалгалт хийх шаардлагатай

2012/08/29
Монгол улсын стратегийн ордод багтсан Улааны холимог металлын ордыг ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинь-шинь" группынхантай манай монгол улсын эрх мэдлэгтэнгүүд түнширчээ. Эсцийн эцэст сайн найзын хэрэг юугаар эргэв. Тэд Монгол улсын хуулийг уландаа гишгэж, 110.0 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.Тиймээс эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Гэтэл "Шинь- шинь" компоаны ерөнхий захирал Лу Шин Жан гэгч эрүүгийн хэрэг үүсгэх үед оргон зайлсан гэлцэнэ.Чин үнэндээ "Шини -шинь"-ийнхан Улааны ордод 247А гэх ашиглалтын тусгай зөвшөөрлийг УИХ-ын гишүүн асан, АН-ын гаралтай нэгэн эрхмээс 1997 онд худалдаж авсан юмсанж.
Энэ нь зүгээр л нэг мэдээлэл биш. Яг үнэндээ цацраг идэвхт бодис буюу ураныг Хятадууд хууль бус, тусгай зөвшөөрлөөр хил давуулсаар байгаагийн жишээ . "Нүдэн балай, чихэн дүлий" гэдэг шиг Талын монголчууд бид юугаа мэдэх вэ дээ? Биднийг унтаж байх хойгуур Хятадууд хар тугалгыг цайр нэрийн дор зөөж, зувшсаар байгаа бус уу? Иймээс Стратегийн арга хэмжээнд тооцогдсон оруудад хяналт шалгалт хийх нь өнөө маргаашгүй тулгамдсан зайлшгүй шаардлага гэлцэнэ. ..
Д.Сэрээтэр 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш