logo

"Дисковер Монголиа - 2012" пүрэв гарагт нээлтээ хийнэ

2012/08/29
Уул уурхайн хөрөнгө оруулалтын "Дисковер Монголиа - 2012'"чуулга уулзалт энэ сарын 30-31-нд болно. Монголын уул уурхайн салбарыг дэлхийд танилцуулах зорилготой 10 дах чуулга уулзалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр Оюу Толгой ХХК ажиллана. Энэ жилийн "Дисковер Монголиа - 2012" нь "Хайгуул, олборлолтоос хөгжил дэвшил өөд хамтдаа" уриатайгаар зохион байгуулагдах бөгөөд Оюу Толгой уурхай анхны хүдрээ боловсруулж эхлэхийн өмнө болж байгаагаараа онцлогтой юм. Үүний зэрэгцээ чуулганы үеэр зөвхөн Монгол бус дэлхийд Монголыг тойрсон ашигт малтмалын ямар зах зээл байгааг судалж мэдээлэл солилцох гэнэ. Мөн "Зүүн хойд Азийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэрэгцээ, нийлүүлэлт" сэдвээр ОХУ, Япон, Хятад, Солонгосоос мэргэжилтнүүд ирж илтгэл тавьж, зөвлөгөө өгөх аж. Ингэхдээ Монгол улс түүхий эд, эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ Зүүн хойд Азийн зах зээлд гаргахад ямар саад бэрхшээл, боломж байгаа талаар судалгаа шинжилгээг танилцуулна.
Б.Туул

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш