"48 цаг" богино хэмжээний кино наадам монголд гурав дахь жилдээ зохион байгуулах бөгөөд киноны бүртгэл ирэх сарын 13 хүртэл үргэлжилж, оролцогчид есдүгээр сарын 16-нд бүтээлээ танилцуулж, шүүгчид шилдгийг нь шалгаруулна. Уг наадмыг уламжлал ёсоор " Rise pictures" компани, "Монгол фильм" групп хамтран зохион байгуулж байна.
48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулан, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээх юм. Дэлxийн 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг тус кино наадам олгодог. Кино наадам нь уран бүтээлчдийг төдийгүй кино сонирхдог, кино хийх хүсэлтэй хүн бүрт нээлттэй учир хүссэн хүн бүрт алтан боломж олгож байгаа гэдгээрээ онцлогтой. Оролцогчдод кино бүтээх амтыг мэдрүүлж, мэргэжлийн уран бүтээлчидтэй танилцаж, хамтран бүтээл туурвих ирээдүйн замыг нээж өгдөг.Өөрөөр хэлбэл, сэтгэлгээний эрх чөлөөг эдлүүлдэг. Мөн оролцогчид Монголын талаар гадаад улс орнуудад богино хэмжээний киногоор дамжуулан ойлголт өгөх төдийгүй гадныханд монголоо таниулах боломж юм. Шилдгүүд 5000 ам.долларын мөнгөн шагнал, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнуулна. Мөн Каннын олон улсын кино наадамд "Cannes International Film Festival" оролцох эрхтэй болно. Цаашлаад киногоо дэлхийн зах зээл дээр зарах эрхтэй ч болохыг ч үгүйсгэх аргагүй.
Уг наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http:/48hourfilm.com/mn/mongolia/ цахим хуудаснаас үзэж болно.
Д.Өлзий