Нарны замын баруун хэсэг буюу Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар /10-р хорооллын уулзвар/ хүртэлх 1 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Монгол Сата интернэшнл" ХХК шалгаран ажиллаж байна.
Хуучин явган зам болон хашлага хуулах, хайс авах, гэрэлтүүлгийн шон буулгах зэрэг талбайн цэвэрлэгээний ажил хийгдэж дууссан бөгөөд хуучин явган зам, хашлагыг Баянгол дүүргийн ТҮК-д, гэрэлтүүлгийн шонг ашиглагч "Цахилгаан тээвэр" ХХК-д хүлээлгэн өгчээ. Авто замын трасст орсон 10 гаруй объектоос долоон объект нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй байна. Эдгээрийн дөрөв нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хашаа бөгөөд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас үнэлгээ хийгээд байна. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг хязгаарлан инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Замын өргөнийг 13-18 м болгож, явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй хийгдэх энэ зам гэрээгээрээ бол ирэх 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөх гэнэ.
Мөн Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх 2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч "Эрдэнэ зам" ХК Хөгжлийн банкны санхүүжилтээр уг ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилдаа оржээ. Ирэх оны 6 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээт ажлын хувьд энэ ондоо багтааж зорчих хэсгээ хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. Замын зорчих хэсгийн өргөн 18 м, хоёр талын явган хүний замын өргөн тус бүр 3 м байх бөгөөд борооны ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй хийгдэх уг замын трасст 60 гаруй аж ахуйн нэгжийн хашаа, контейнер, самбар зэрэг объект орсныг Нийслэлийн газрын албатай хамтран чөлөөлөх гэнэ. Замын өргөтгөл, инженерийн шугам сүлжээний ажлууд ид явагдаж байна.
Б.Туул