УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ри Чөл Гуаныг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын даргаар томилогдсон нь З.Энхболдод Элчин сайд Ри Чөл Гуан баяр хүргээд БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргын мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр мөн БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга энэ онд багтаж Монгол Улсад айлчлахаар төлөвлөж буйг дуулгасан юм.
Элчин сайд Ри Чөл Гуан олон жилийн түүхтэй Солонгос, Монгол хоёр орны харилцаа өргөжиж буйг дурдаад улс төр, эдийн засаг, соёлын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд БНАСАУ-ын зүгээс Солонгос, Монголын бизнесийн зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн өнгөрсөн сард Монголын уул уурхайн салбарынхантай бизнес уулзалт зохион байгуулж хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан гэв.
Элчин сайд “Солонгосын хойд хэсэгт байгаа Ражин эдийн засгийн бүсээр дамжуулан Монгол Улс далайд гарцтай болох боломжтой гэж үздэг. Монгол Улсад нэг усан боомтыг гаргаж өгөх бодолтой байгаа” гээд энэ боомттой Хятад, бас Оросын талаас төмөр зам тавьсныг дуулгаж байлаа.
УИХ-ын дарга З.Энхболд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар БНАСАУ-тай хөгжүүлж ирсэн хоёр орны уламжлалт найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллана хэмээн илэрхийллээ. Тэрбээр хоёр орны улс төрийн яриа хэлэлцээний түвшин, давтамж хадгалагдаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа дурдаад хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр өргөжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэн хэллээ.
Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал, БНАСАУ-ын Ардын дээд хурал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гээд энэ онд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бокын айлчлалыг хүлээж буйгээ илэрхийлсэн юм.
Тавантолгойн нүүрсийг Номхон далайгаар тээвэрлэх нэг гарц нь Ражин боомт байх талаар хоёр орны Засгийн газар ярилцаж байсныг дурдаад Монгол Улсын Зам, тээврийн сайд яриа хэлэлцээг ажил хэрэг болгоно гэдэгт итгэж байна гэдгээ хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн хойд Азид оршиж байгаа орны хувьд тус бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал Монгол Улсын эрх ашигт нийцэж байгааг тэмдэглээд энэ үүднээс аливаа асуудлыг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх, мөн цөмийн асуудлаарх зургаан талт уулзалт болон холбогдох талуудын яриа хэлцээг дэмжиж, энэ чиглэлээр БНАСАУ-тай хамтран ажиллахын төлөө байгаагаа хэллээ.