logo
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг нөхөн томилно

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг нөхөн томилно

2012/08/29
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссан зарим гишүүдийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу эрүүл мэнд; гадаад харилцаа; биеийн тамир, спорт; хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлэх ажээ.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэн 2012 оны 9 дүгээр сарын 5-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд материалаа ирүүлэх шаардлагатай юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш