Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгох, хүнд суртал, чирэгдлийг арилгах, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг шуурхай болгохыг онцгойлон анхаарч байна.
Энэ үүднээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамж гарган холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулж ажилд нь орууллаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн ахалсан энэ Ажлын хэсэгт Ерөнхийлөгч, Засгийн газар, Сангийн яам, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн удирдах ажилтнууд багтсан байна.
Ажлын хэсэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан 09 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээжээ