Өмнөд Солонгост хүчтэй хар шуурга дэгдэж, ширүүн бороо орж байна. Энэ улсын эргийн хамгаалалтын ажилтнууд өмнөд эргийн ойролцоо хад мөргөсөн Хятадын хоёр усан онгоцны загасчдыг аврахаар ажилласан байна. Завь нь хөмөрсний улмаас дөрвөн загасчин амь үрэгдсэн бөгөөд бусад 12 хүн сураггүй болжээ. Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Ко Чан Кеоны хэлснээр хүчтэй салхитай, далайн давалгаа маш өндөр байгаа учраас аврагчид загасчдын завинд дөхөж очиход хүндрэлтэй байсан бөгөөд тэд тусгай буу ашиглан олсыг завь руу шидэж, улмаар загасчдын завийг эрэгт хүргэсэн байна. Тэд 18 загасчныг аварч чаджээ.
Сөүл хотын удирдлагууд оршин суугчдад шуурга болохыг сэрэмжлүүлсэн ба олон зуун нислэгийг цуцалсан байна. Учир нь Өмнөд Солонгосын баруун болон өмнөд хэсэгт Болавен нэртэй хар салхи дэгджээ. Энэхүү байгалийн аюулын улмаас гудамжны гэрлийн шон, сүмийн орой унаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болсон байна. Цаг уурчдын мэдээлснээр Сөүл хотод ширүүн салхи салхилж, бороо орох төлөвтэй байгаа аж. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам цаг агаарын нөхцлөөс болж Америктай хамтарсан цэргийн сургуулилтыг түр зогсоосон гэж мэдээлжээ.
Мягмар гаригийн өглөө Сөүл хотод жирийн үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг замуудад хөдөлгөөн сийрэгжжээ.Өмнөд Солонгосын засгийн газраас мэдээлснээр үер болон шуурганаас болж 200000 гаруй айл өрх тог цахилгаангүй болсон байна. Мөн 50 гаруй хүн орон гэргүй болжээ.
Йонхап агентлагаас мэдээлснээр ерөнхийлөгч Ли Мён Бак хар салхины учруулж болох хохирлоос сэрэмжлэхэд шаардлагатай арга хэмжээг авахыгорон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Болавен хар салхи даваа гаригт Японы Окинава арлыг дайрчээ. Энэ үеэр дөрвөн хүн гэмтэж шархадсан бөгөөд 75000 гаруй айл өрх тог цахилгаангүй болсон байна.
Э.АМАР