Пакистаны ерөнхий сайд Ража Первез Ашраф шүүхэд дуудагдаад байна. Дээд шүүх түүнийг ерөнхийлөгчийн авилгын хэргийг мөрдөн шалгах тал дээр санаачлага гаргахгүй байна хэмээн буруутгаад байгаа ажээ. Хэрэв ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн Швейцарийн банкны дансаар дамжуулан мөнгө угаасан хэргийг дахин мөрдөн шалгах тушаалыг биелүүлээгүй гэж үзвэл Ашрафыг шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр буруутгаж, улмаар албан тушаалаас нь огцруулж магадгүй байгаа юм. Энэ хэрэг нь Пакистаны засгийн газар болон шүүх засаглалын хооронд удаан хугацаанд үргэлжилсэн үл ойлголцлыг нэмэгдүүлж, зөрчил үүсгээд байна.
Одоогоос хоёр сарын өмнө ерөнхий сайд асан Ёсиф Раза Гиланиг мөн ерөнхийлөгчийн хууль зөрчсөн үйлдлийг хаацайлсан хэргээр буруутгаж, огцруулсан билээ.
Пакистаны Дээд Шүүх Швейцарийн эрх баригчдад захидал илгээж, ерөнхийлөгч Зардаритай холбоотой хэргийг дахин авч үзэхийг хүсэхийг ерөнхий сайд Ашрафт үүрэг болгожээ. Тэрээр энэ асуудлыг шийдэхийн тулд хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Ерөнхий сайд есдүгээр сарын 18-нд болох шүүх хуралд оролцоно гэдгээ ч хэлжээ.
Ерөнхийлөгч Зардари өөрийг нь авилгын хэргээр буртуутгасан нь улс төрийн зорилготой гэж мэдэгдээд байгаа аж. Первез Мушарафын үед батлагдсан өршөөлийн хуулийн дагуу 2007 онд Зардаритай холбоотой авилгыг хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байжээ. Харин 2009 онд Пакистаны дээд шүүх Зардаригийн авилгын хэргийг дахин мөрдөн шалгах ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.
Э.АМАР