Даваа гаригт Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Сирийн сөрөг хүчнийхэнд хандан түр засгийн газар байгуулахыг уриалаад тэдний байгуулсан засгийн газрыг Франц улс хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдлийг Сирийн ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх дипломат шахалтыг нэмэгдүүлэх зорилготой алхам гэж үзэж байна. Сирийн сөрөг хүчнийхэн нэгдсэн зохион байгуулалт муутай байгаа учраас тэд ойрын хугацаанд шилжилтийн засгийн газар байгуулж чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Олланд хэлсэн үгэндээ Орос, Хятад улсуудын эсэргүүцлээс болж барууны улсууд НҮБ-аас олгогдсон эрхийнхээ дагуу Асадын дэглэмийн эсрэг арга хэмжээ авахад саад учирч байна хэмээн онцолсон байна.
Өнгөрсөн онд Сириид засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш сөрөг хүчнийхэн дотооддоо багагүй зөрчилтэй байгаа учраас шилжилтийн засгийн газар байгуулахад хүндрэлтэй байгаа юм. Сөрөг хүчний бүлгүүдийн нэг болох Сирийн Үндэсний Зөвлөлийн тэргүүн Абдулбасет Сиэда саяхан түр засгийн газар байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлжээ. Мөн сөрөг хүчний бусад бүлгүүд ч ижил төлөвлөгөөтэй байгаа аж.
Э.АМАР