logo
Д.Дагвадорж: М.Наранбаатарыг харахаар дургүй хүрээд байдаг юм. Тэгээд согтуу таараад цохиод л авсан байна лээ

Д.Дагвадорж: М.Наранбаатарыг харахаар дургүй хүрээд байдаг юм. Тэгээд согтуу таараад цохиод л авсан байна лээ

2012/08/30
Японы сумо гэх барилдааны аварга цолтой Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадам дээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал М.Наранбаатарыг зодсон  тул эрүү үүсгэн шалгаж эхлээд буй  билээ. Иймээс  Улсын мөрдөн байцаах газраас  түүнийг энэ сарын 22-нд барьж цагдан хорьсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдож байсан тэрээр : " МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг харахаар дургүй хүрээд байдаг юм. Тэгээд согтуу таараад цохиод авсан байна лээ. Нүүр энэ тэр нь хавдаагүй гайгүй байгаа гэсэн биз дээ, сүртэй юм. Харин ч гайгүй өнгөрч" гэх зэргээр мэдүүлэг өгсөн аж. 
 Өчигдөр Д.Дагвадоржийг Монгол Улсын аварга Д.Сумъяабазар батлан даалтад авсан юм байна. Д.Дагвадоржид  Эрүүгийн хуулийн  181.1-т  буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж буй бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар  шийтгэгдэх  юм.
 
Э.Мягмардорж
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш