logo
Лалын шашинт бүлгүүд Мали улсын өв соёлыг устгаж байна

Лалын шашинт бүлгүүд Мали улсын өв соёлыг устгаж байна

2012/08/30
Баруун Африкийн далайд гарцгүй Мали улсад олон соёл иргэншил зэрэгцэн оршдог. Орчин үеийн эстрад урлаг, эртний цамхаг, хана хэрэмнүүд, эртний Мусальман шашны судар, олон жил уламжлагдан ирсэн ан агнах уламжлал гээд юм юм бий. Харин энэ их соёлын өвийг иргэний дайн устгаж байна. Малигийн нийслэл Бамако хотоос 50 км зайд амьдардаг нэгэн омгийнхон эртний ан агнах болон бусад уламжлалаа хадгалсаар байна. Тэд 19-р зууны үеийн цахиур буу хэрэглэж ан агнадаг. Хэдийгээр Малигийн хойд хэсгийг лалын шашинт зэвсэгт бүлэг хяналтандаа байлгадаг боловч уг омгийнхон эртний заншлаа хадгалж үлдэхээр чармайсаар байна. Эрт дээр үед ан агнадсаг байсан тэд одоо зэвсэгт бүлгээс өөрсдийгөө хамгаалахын тулд буу агссан байна. Тэд байнга буу шагайх дасгал хийдэг. Гэхдээ тэд сургуулилтынхаа үеэр буудаггүй. Учир нь энэ улсад бууны сум маш ховор. Бас үнэтэй. 6-8-р зууны үед Ойрхи Дорнодоос шахагдаж дайжсан лалын шашинт хүмүүс жойд Африкт ирж эзэгнэжээ. Тэд эзлэн түрэмгийлэх үеээрээ энэ омгийнхныг эхэлж түйвээж, лалын шашинтай болгожээ. Хэдийгээр омгийнхон лалын шашинтай болсон ч тэд Араб соёл бус харин Өөрсдийнхөө соёл иргэншлийг авч үлджээ.  Харин одоогийн лалын шашинт бүлэглэлийн түрэмгийлэл нь тэдний соёл иргэншилд аюул занал учруулж эхлээд байна. Тэдний үзэж байгаагаар Хойд Африкт хяналтаа тогтоогоод байгаа лалын шашинт бүлэглэлүүд нь хүмүүсийг алж, хядаж, дээрэмдэж, хүйс тэмтэрч байгаа нь яавч бошиглогч Мохаммедын сургаальтай нийцэхгүй. Харин ч эсрэгээрээ маш их нүгэл үйлдэж байгаа юм байна. Лалын шашинтнууд буюу Жихадистууд хойд Африкийн тэр дундаа Мали улсын лалын шашинтай холбогдолгүй бүхий л эртний сүм хуврага, өв соёлыг устгаж эхлээд байна. Орон нутгийн иргэд нэгэнт хүчин мөхөс тул эртний өв соёлоо устгуулаад зүгээр хараад харамсаад сууж байхаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Зарим нэгэн тэвчээр алдарсан иргэд Соёлын өвийн устгалын эсрэг тэмцэж эхэлсэн боловч хотыг нэгэнт хяналтандаа аваад байгаа зэвсэгт бүлэг тэдний эсэргүүцлийг огт хүлээн авахгүй байна. Харин ч зэвсгээрээ түрүй барин иргэдийг сүрдүүлж, айлгаж байна. Малигийн үндэсний музейн захирал Самуэл Сидибэ лалын шашинтай холбогдолтой болон холбогдолгүй бүхий л эртний олдворыг хамгаалж авч үлдэхээр чармайж байна. Түүний санд 14-р зуунаас өмнөх ч үеийн олдворбайгаа юм байна. Түүний ярьж байгаагаар Жихадистууд Афганистанд байсан эртний Буддагийн хөшөөг сүйтгэсэн юм чинь Малигийн эртний гэх бүх зүйлийг сүйтгэж магадгүй юм байна. Түүнийхээр бол Малигийн эртний олдворууд нь Мали гэдэг үндэстэн энэ газар нутаг дээр оршиж амьдарч байсан гэдгийг нотлохтүүхийн гол хэмжүүр эд хэрэгсэл юм байна. Лалын шашинтнууд Малигийн өв соёлыг устгаснаар Араб үндэстнүүд энэ гхазар нутаг дээр эртнээс амьдарч байсан гэдгийг нотлох гэж байж болох талтай гэж тэрээр үзэж байна. Малигийн нийслэл Бамако хотын эмэгтэйчүүд бүх биеэ далдалсан лалын шашны өмсгөл өмсөж зүүсэн байна. Тэдний ярьж байгаагаар Малигийн хойд хэсгийг хяналтандаа аваад байгаа эзлэн түрэмгилэгчид тэднийг ийм хувцас өмсөхийг шаардаж байгаа юм байна. Оюутан Хаурои Торегийн ярьж байгаагаар уг нь Мали улс нь хүний эрхийг дээдлэсэн ардчилсан тусгаар тогносон улс. Тиймээс хүмүүс юу өмсөх, эдэлж зүүх нь тэдний эрхийн асуудал юм байна. Гэсэн ч амиа алдахгүйн тулд эмэгтэйчүүд эзлэн түрэмгийлэгчдийн зааврыг үг дуугүй биелүүлж байна. Мали улсын нэгэн хипхоп хамтлаг нууц байдалтайгаар гадны түрэмгилэгчдийн эсрэг дуу зохиож, Малигийн түүх соёл, хэл ус, ёс заншлаа хамгаалахаар тэмцэж байна. Тэднийг Маличууд эрх чөлөөний баатрууд гэж нэрлэдэг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш