Аж үйлдвэржсэн орнуудын "Их-7"-гийн бүлгийн Сангийн сайд нар нефть олборлогч орнуудад хандан нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгах үүднээс үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалжээ. Үүний зэрэгцээ тэд үнийн тогтвортой байдлыг хангахын тулд стратегийн нөөцөөсөө ашиглаж эхлэхэд бэлэн байна хэмээн анхааруулав.
Барууны орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээ авсны дараа ОПЕК-ийн орнуудаас нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээ хоногт 1 сая торхоор буурсан нь газрын тосны үнэ өсөхөд хүргэжээ. Түүнээс гадна, "Исаак" далайн хар салхи нефтиэр баялаг АНУ-ын эргийн бүсэд ойртон ирсэн нь мөн нөлөөлсөн байна. Энэ шалтгаанаар мягмар гарагт Мексикийн буланд нефть олборлолтын хэмжээ 90 хувиар буурчээ.
Нефть хэрэглэгч 28 орныг нэгтгэдэг Олон улсын эрчим хүчний агентлагийн зүгээс стратегийн нөөцийг ашиглаж эхлэхийг эрс эсэргүүцэж байна. Эрчим хүчний шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ салхины хүч урьдчилан тооцоолсноос даваагүй нөхцөлд газрын тос, хийн үйлдвэрлэлийн дэд бүтцэд ноцтой хохирол учруулахгүй юм.
Түүнээс гадна, Саудын Арави улс оны эхээр Мексикт болсон Их-20-ийн уулзалт дээр нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд үйлдвэрлэлийнхээ нөөц хүчин чадлыг ашиглана хэмээн мэдэгдсэнийг "Их-7"-гийн Сангийн сайд нар тэмдэглэжээ.