logo
Тэд бидний тухай...

Тэд бидний тухай...

2012/08/31
Монгол Улс зэс-алтны Оюутолгой төслийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэхийг хичээх болно гэж тус улсын шинээр томилогдсон Уул уурхайн сайд хэллээ. Ингэснээр зургадугаар сарын сонгуулийн дараа бий болсон эрдэс баялгийн асуудлаарх үндсэрхэг чиг хандлагын талаар сэтгэл зовниж байсан гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам лавшруулав.
Сайд Д.Ганхуяг "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлагадаа, шинэ засгийн газар парламентаас гаргасан 57-р тогтоолыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Уг тогтоолоор Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагчид болох Рио Тинто болон Turquoise Hill Resources компаниуд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувьд хүргэхээр заажээ.
Ройтерс агентлаг дээрх асуудлаар тайлбар авахыг хүссэн боловч ноён Ганхуяг эзгүй байлаа. Гэхдээ түүний ажлын алба сонины мэдээлэл үнэн болохыг нотолсон юм.
Монгол-Хятадын хилээс хойд зүгт 80 км-ийн зайд орших Оюутолгойн уурхай нь 2018 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ дэлхийн алт-зэсийн хамгийн том 3 уурхайн нэг болох юм. 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх
тус уурхай нийт 41 тэрбум фут зэс, 21 сая унц алтны нөөцтэй бөгөөд үүнээс орох орлого нь Монголын ДНБ-г 30 гаруй хувиар өсгөх юм.
2012 оны эхний улирлын байдлаар, Оюутолгойд ойролцоогоор 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгааг Айвенхоу Майнз компани /одоо Turquoise Hill гэдэг нэртэй/ мэдээллээ.
"57-р тогтоол бол Монголын улсын хууль мөн, гэхдээ хэрэгжилт нь хангалтгүй байна" гэж сайд ярьжээ. Тэрбээр 2011 онд Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниудад хандан 2009 оны Гэрээг дахин авч хэлэлцэхийг уриалан захидал бичиж байсан хууль тогтоогчдын нэг юм. Айвенхоу Майнз хүсэлтээс татгалзан, бүх талууд хэлцлийг хүндэтгэнэ гэдэгт найдаж байгаа илэрхийлжээ.
Б.Адъяахүү  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш