Арьсны хавдраар өвчилсөн байдлаар Австраличууд дэлхийд тэргүүлж байна. Учир нь Австралийн нар их хортой байдаг. Австралийн засгийн газрын гаргасан албан ёсны судалгаагаар 70 хүртэлх насны 3 Австрали хүний 2 нь их бага ямар нэг байдлаар Меланома буюу арьсны хавдраар өвчилсөн байдаг байна. Нью Соус Вэйлс мужийн мужийн эрүүл мэндийн сайд Жиллиан Скина Австралийн Меланома Геном буюу арьсны хавдрын эсрэг тэмцэх, урьдчилсан сэргийлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх болсноо зарласан. Түүнийхээр бол судалгаа шинжилгээний ажил бага хийгдсэн, бусад улсуудыг бодвол Австралид уг арьсны хавдрын өвчлөл хамгийн их байгаа тул энэ төслийг хэрэгжүүлэх цаг нь болжээ. Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар Меланома буюу арьсны хавдрыг багад нь тайрч авах замаар эмчилж болдог байна. Гэхдээ бүрэн эдгэхгүй ч байх талтай аж. Австралийн Меланомагийн Институтын Профессор Жон Томсонын ярьж байгаагаар эрдэмтэд ирэх хэдэн жил арьсны хавдрын судалгааг эрчимтэй хийнэ. Эрдэмтэд арьсны хавдрыг бүрэн эмчилж чадахгүй ч хавдрын эсийг дарангуйлдаг, эсвэл хавдар хүнийг үхэлд хүргэхгүй байлгах эм бэлдмэл гарган авахаар ажиллаж байна. Ингэхийн тулд эрдэмтэд хавдрын эсийн гэнийн бүтцийг маш нарийвчлалтайгаар судлаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар зөвхөн Австрали төдийгүй бусад хурц нар тусдаг бусад бүс нутгийн орнуудын хүн амын дотор Меланома арьсны хавдар тусах магадлал өндөрсч байна. Дэлхийн хэмжээнд жилд 130 гаруй мянган хавдар бүртгэгддэг болсон байна. Австралийн Меланома Геном төсөл хавдрын эсрэг эм бэлдмэл гарган аваасай гэж одоохондоо найдахаас өөр аргагүй болоод байна. Нарны хорт туяанд тэсвэртэй хар арьст Аброгенчүүдийн амьдардаг байсан өлгий нутагт Европын цагаан арьст колончлогчид ирэн суурьшсанаар тэд арьсны хавдраар өвлөх болжээ. Мөн судлаачдын ярьж байгаагаар Австралийн эмэгтэйчүүдийн хөгшрөлт эрт явагддаг. Учир нь нарны хорт туяанд гэмтсэн арьс эрт үхжиж, үрчлээтдэг байна. Сонирхуулахад Хятадууд нарны түлэгдэлт болон хорт туяанаас хамгаалдаг шинэ усны хувцас бүтээн ашиглаж байна. Харахад хүн аалзны баг шиг харагддаг ч магадгүй Австраличуудад хэрэг болох усны хувцас байж болох юм.
Shuum.mn
Shuum.mn