logo
Хүйсээ солиулсан эрэгтэй загварын ертөнцөд хүчээ сорьж байна

Хүйсээ солиулсан эрэгтэй загварын ертөнцөд хүчээ сорьж байна

2012/08/31
Бразилийн трансжендер буюу эрэгтэй хүн байгаад хүйсээ солиулж эмэгтэй хүн болсон загвар өмсөгч Ля Ти Рио өнгөрсөн Де Жанейрогийн загварын 7 хоног шоунд оролцож, эрэгтэй байсан хүн эмэгтэй хүнээс дутахааргүй болдгийг харуулан олныг шуугиулаад амжсан. Тэрээр “Блу Мэн” брэндийн дотуур хувцасны 2012 оны зуны коллекцийн хувцсуудыг өмсөж тайзан дээр гарсан юм. 1981 онд төрсөн Ля Ти өнгөрсөн жилээс загварын ертөнцөд хүч үзэх болсон. Тэрээр Италийн Ванити Фэйр, Францын Вог зэрэг сэтгүүлийн нүүрэн дээр нүцгэн зургаа авахуулан Опра Ток шоунд ч хүртэл ороод амжсан юм. Хэдийгээр тэрээр хүйсээ солиулж эмэгтэй хүн болсон ч түүнийг загвар өмсөгч болоход нь маш олон хүн дэмжжээ. Өнгөрсөн загварын шоуны үеэр тэрээр ярихдаа “Загвар өмсөх амаргүй байлаа. Гэхдээ үзэгчид болон бусад хүмүүс миний нөхцөл байдал, намайг сайн ойлгож хүлээн авч, дэмжиж байсанд баярласан” гэж ярилцлага өгч байжээ. Италид өссөн Ля Ти багаасаа л эмэгтэй хүн болохыг хүсдэг байжээ. Түүнийг мөн хүмүүс их шоолдог байж. 2008 оноос тэрээр гормоны эмчилгээ хийлгэж эхэлжээ. 2012 онд мэс засалд орсон юм. Сонирхуулахад Ля Ти нь Бразилийн алдарт хөлбөмбөгчин Тонинхо Серезогийн хүү бөгөөд түүний гэр бүлийнхэн хүйсээ солиулсанд таагүй ханддаг байсан байна. Гэсэн ч тэрээр гэр бүлийнхээ эсэргүүцлийг үл тоон зорьсондоо хүрчээ. Харин алдартай загвар өмсөгч, загварын шоунд оролцож байхыг нь харсан аав Серезо нь охиноо хүлээн зөвшөөрч “Одоо л би санаа амар нүд аньж болох нь!” гэж санаа алдаж байсан гэнэ. 2010 онд Ля ти Живенчи брэндийн загвар зохион бүтээгч Риккардо Тиссигийн анхааралд өртөж Живенчи брэндийн нүүр царай болсноор олонд алдартай загвар өмсөгч болох гараагаа эхлүүлсэн юм.
Shuum.mn  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш