logo
Украйны дээд шүүх Тимошенког хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

Украйны дээд шүүх Тимошенког хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

2012/08/31
Украйны дээд шүүх ерөнхий сайд асан, одоо эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр торны цаана суугаа сөрөг хүчний удирдагч Юлия Владимировна Тимошенкогийн давж заалдсаныг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүх түүнийг 2004 онд эрх мэдлээ ашиглан ОХУ-тай өндөр үнээр байгалийн хий, худалдаж авах гэрээ байгуулсан хэргээр 7 жилийн ял төлөвлөөд байсан юм. Барууны орнууд түүнийг улс төрийн зорилгоор хорилоо хэмээн үзэж Украйнд зохиогдсон Хөлбөмбөгийн Европын Аварга Шалгаруулах тэмцээнд очихгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Гэсэн ч нэмэр болсонгүй дээд шүүх түүний эсрэг шийдвэр гаргалаа. Барууны орнууд болон түүнийг дэмжигчид Тимошенкогийн гол өрсөлдөгч, одоогийн Украйны ерөнхийлөгч Виктор Янукович түүнийг улс төрийн хилс хэргээр хорьж байна гэж үзэж байгаа. Юлия Тимошенко Украйны дээд шүүхийн шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд Европын хүний эрхийн шүүхэд хандахаа мэдэгдлээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Украйны дээд шүүхийн шийдвэр гэнэтийн шийдвэр байгаагүй Тимошенкогийн өмгөөлөгч болон түүний талыг баримтлагчид иймэрхүү шийдвэр гарна гэдгийг бараг мэдэж байжээ. Мөн тэдний үзэж байгаагаар ирэх 10 сард Украйны парламентын сонгууль болно. Энэ байдлаараа бол удахгүй болох сонгуульд Виктор Януковичийн тэргүүлдэг Орон нутгийн нам өрсөлдөгчгүй, сөрөг хүчингүй оролцох болж байна. Учир нь Юлия Тимошенкогоос гадна сөрөг хүчний бусад нам эвслийн тэргүүнүүд ямар нэг байдлаар хоригдож саатуулагдаад байгаа юм. Тиймээс барууны орнууд Виктор Януковичийн засгийн газар хууль шүүхийн эрх мэдлийг ашиглан Украйны сөрөг хүчнийг нухчин дарж байна гэж шүүмжилж байгаа юм. Мөн барууны орнуудын үзэж байгаагаар Юлия Тимошенког түр саатуулах байранд байхад нь хуягууд хүний эрх зөрчиж түүний биед халдсан, зодож дарамталсан. Дээд шүүх ч мөн хүний эрх зөрчиж, түүнийг хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн. Украйны хууль хяналтын байгууллага засгийн газартааа үйлчилдэг байгууллага болсон гэж шүүмжилж байгаа юм. Юлия Тимошенко 2005-2010 хүртэл 2 дараалан Украйны ерөнхий сайдаар ажилласан. Форбс сэтгүүлээс гаргадаг хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйд нэр нь багтсан. Газрын тос, байгалийн хийн бизнес эрхэлж байгаад 2005 онд Украйны хамгийн баян эмэгтэй болон хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болсон юм. Тэрээр өөрчлөлт шинэчлэлтийн төлөө эхлүүлсэн “Улбар шар” хувьсгалаар анх улс төрд орж ирсэн юм.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш