logo
Хатан хаан Элизабет юүдэнтэй цамц өмсөж Range Rover машинаа жолооджээ

Хатан хаан Элизабет юүдэнтэй цамц өмсөж Range Rover машинаа жолооджээ

2012/08/31
Ханхүү Харригийн нүцгэн зурагтай холбоотой шуугиан намжаагүй байтал хатан хаан хоёрдугаар Элизабет "дүрсгүйтэж" яваад гэрэл гярхай зурагчны дуранд өртжээ. Харри, Уильям нарын 86 настай эмээ өнгөрсөн амралтын өдрүүдээр энгийн үеэсээ ихэд өөр байдалтай харагдсан байна. Тэрээр юүдэнтэй цамц өмсөж, Range Rover машиныхаа жолооны ард суужээ.
Энэ тухай мэдээлэл Usmagazine.com сайтад тавигдсан бөгөөд энэ мэдээг уншсан хүмүүс "Хатан хаан танхай байна шүү, хэн юүдэнтэй цамц өмссөн байгааг хараач, өдий насандаа машин жолоодоод итгэмээргүй юм аа" гэх зэргээр 200 гаруй сэтгэгдэл үлдээсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хатан хаан Шотландын эдлэндээ Лас Вегаст наргиснаасаа болж хэл ам татлаад байгаа ач хүү Харри болон түүний аав ханхүү Чарльзтай уулзсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ханхүү Уильямд дүүгийнх нь хамгийн сүүлд орооцолдсон асуудал "таалагдахгүй" байгаа ажээ.
Эх сурвалж http://omg.yahoo.com
Э.АМАР  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш