Хүн унтах үедээ хурхирч, таагүй дуу чимээ гаргах нь цөөнгүй тохиолддог билээ. Хурхирах нь унтах үеэр амьсгаагаа хэвийн бус авах процесс гэж хэлж болно. Зарим хүн зөөлөн хурхирдаг болон маш чанга хурхирдаг хүмүүс ч байдаг. Ямартай ч энэ нь олон хүнд тохиолддог асуудал юм. Тэгвэл Германы эрдэмтэд хурхирдаг хүмүүсийг эмчлэх аргыг олсон гэдгээ хэлж байна. Гэхдээ тэд санамсаргүй байдлаар эмчилгээний аргыг олсон гэнэ. Тэдний бүтээсэн зүрхний электрон төхөөрөмжтэй төстэй мэдрэлийн аппарат нь хэлний булчингууд руу электрон сигналуудыг дамжуулдаг байна.
Доктор Томас Пенсил шинэ аппаратыг бүтээхэд гар бие оролцжээ. Тэрээр ярихдаа "Бидний бүтээсэн зүйл амьсгал тасалдахыг эмчлэхэд зориулагдсан. Гэхдээ энэ нь давхар хурхирахыг зогсоох нөлөөтэй. Амьсгал тасалдахыг эмчилсэн тохиолдолд хүн хурхирахаа больдог. Энэ нь бидний төхөөрөмжийн дам нөлөө юм" гэжээ.
Овор хэмжээ багатай электрон төхөөрөмжийг хүний биед таван жил хүртэлх хугацаагаар суулгах боломжтой буюу цэнэг хураагуурыг нь таван жилд нэг удаа солих шаардлагатай. Цэнэг хураагуурыг дахин цэнэглэж болохгүй учраас дахин мэс засал хийлгэнэ гэсэн үг юм.
Туршилтын үеэр уг аппарат эерэг үр дүнтэй гэдэг нь батлагдсан байна. Аппарат хүнийг унтах үеэр амьсгалын замыг чөлөөтэй байлгадаг байна. "Апнеа" буюу амьсгал тасалдах үед хүн хангалттай агаар амьсгалж чаддаггүй учраас тархинд хүчилтөрөгч дутагддаг. Германы эрүүл мэндийн яам эрдэмтдийн бүтээсэн аппаратыг практикт хэрэглэхийг зөвшөөрвөл хурхирдаг хүмүүс болон тэдэнтэй хамт амьдардаг хүмүүс санаа зовоосон асуудлуудынхаа нэгээс салж магадгүй юм.
Э.АМАР